Ж.ГАЛБАДРАХ ШИНЭЭР БАРИГДАЖ ЦЭЦЭРЛЭГИЙН БАРИЛГЫН АЖЛЫГ ЗОГСООЖ ТӨСВИЙН МӨНГӨӨР НЬ БЭЛЭН БАЙГАА ГЭХ БАРИЛГА ХУДАЛДАН АВАХ САНАЛЫГ ОРУУЛЖ ИРЖЭЭ
Ж.Галбадрах 2022-2025 он хүртэл хэрэгжиж буй Чингэлтэй дүүрэгт байрлах 240 ортой 74 дүгээр цэцэрлэгийн барилгыг буулгаж, шинээр барих нийт 6 тэрбум 710.4 сая төгрөгийн төсөвт өртөгтэй. 5 тэрбум 910.4 сая төгрөгийн санхүүжих дүн бүхий төслийн хассан байгаа юм. Улмаар үүний оронд Баянгол дүүргийн 26 дугаар хороон байрлах 150 ор бүхий барилгыг 2 тэрбум 100 сая төгрөгөөр, Хан-Уул дүүрэгт байрлах 200 ор бүхий барилгыг 3 тэрбум 810 тэрбум төгрөгөөр тус тус цэцэрлэгийн барилга болгох зорилгоор худалдан авах санал гаргажээ.
Өөрөөр хэлбэл Ж.Галбадрах шинээр баригдаж цэцэрлэгийн барилгын ажлыг зогсоож төсвийн мөнгөөр нь бэлэн байгаа гэх барилга худалдан авах саналыг оруулж иржээ.
Харин Ж.Галбадрахын УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны хуралдаанд оруулсан уг саналыг дэмжээгүй байна.
Эндээс харахад, цэцэрлэгийн барилгын ажлыг зогсоож тэс өөр өөр дүүрэгт бага багтаамжтай цэцэрлэг худалдан авах санал оруулсан Ж.Галбадрах нь өөрөө боловсролын салбарт олон жил ажилласан тул түүний санал ашиг сонирхлын зөрчилтэй байх магадлалтай. Мөн худалдан авах барилгынхаа хороо, дүүргийг зааж өгсөн нь сонгон шалгаруулалтгүй өөрийн хамаарал бүхий барилгыг төсвийн мөнгөөр худалдаалах гэсэн шууд зорилготой байж болзошгүй байгаа юм.
Ж.Галбадрах нь 2024 оны сонгуульд МАН-ын жагсаалтаар 11-т бичигдэж, гишүүн болсон. ХОМ-ээс харахад 4 тэрбум 144 сая 204 мянган төгрөгийн хөрөнгөтэй. "Шинэ Монгол" сургуулийн захирал 30 гаруй жил боловсролын салбарт ажилласан нэгэн юм. Түүний үүсгэн байгуулсан “Шинэ Монгол” сургууль нь Хан-Уул болон Баянзүрх дүүрэгт салбаруудтай.