Мэдээ, мэдээлэл

Cop-17 дугаар бага хурлын бэлтгэл ажлын талаар танилцууллаа.

  • 2026-06-08

2026 оны 06 дугаар сарын 08-ны өдөр тус төвийн дарга С. Ариунболд "ЦӨЛЖИЛТТЭЙ ТЭМЦЭХ ТУХАЙ НҮБ-ЫН КОНВЕНЦЫН ТАЛУУДЫН 17 ДУГААР БАГА ХУРАЛ"-ын үеэр эмнэлгийн тусламж үйлчилгээнд ажиллах Нийслэлийн түргэн тусламжийн төвийн бэлтгэл ажлын талаар танилцууллаа. Тус уулзалтанд ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбаяр, ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн бодлогын хэрэгжилтийн газрын Яаралтай болон түргэн тусламж, гамшгийн үеийн эмнэлгийн тусламж хариуцсан ахлах шинжээч М.Оюунчимэг, НЭМГ-ын дарга Н.Наранбаатар нар оролцлоо.