Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва удирдан явууллаа.
Энэ үеэр өмнөх шуурхай зөвлөгөөнөөр өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилт, нийслэлийн хэмжээнд хэрэгжиж буй хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажил, авто замын засвар, шинэчлэлийн ажлын явц, инженерийн шугам сүлжээний засвар шинэчлэл, иргэдээс гаргасан эрсдэл мэдэгдлийн шийдвэрлэлт, анхаарах асуудлуудын талаар хэлэлцлээ.
Нийслэлийн удирдах ажилтнуудын 2026 оны тавдугаар сарын 29-ний өдрийн шуурхай зөвлөгөөний үүрэг даалгаврын хэрэгжилтэд хийсэн хяналт-шинжилгээ үнэлгээний мэдээллийг НЗДТГ-ын Хяналт-Шинжилгээ, үнэлгээний газрын дарга Б.Мөнхбаяр танилцуулав. Үүрэг даалгаврын биелэлт 75 хувьтай байна.
Нийслэлийн хэмжээнд хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлын явцын мэдээллийг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын дарга Б.Ганзориг танилцуулав.
Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын чиглэлээр нийт 702,335,3 сая төгрөгийн гэрээний дүнтэй 169 ажил 53 хувьтай хэрэгжиж байна. Тодруулбал,
Эдгээрээс боловсролын салбарт:
2026 онд 47,759.8 сая төгрөгийн гэрээний дүнтэй 38.6 км урт, 69,708 ам метр талбай бүхий 12 төсөл, арга хэмжээ хэрэгжиж байгаа бөгөөд үүнээс 20,328 ам метр талбайн ажил дууссан байна. Авто зам, засвар шинэчлэлийн ажлын явцын мэдээллийг нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяр танилцууллаа.
2026 онд замын шинэчлэлийн 54 төсөл хэрэгжиж байна. Нийт ажлын явц 32.3 хувьтай байна. Шинээр барих 22.3 км авто зам болон он дамжин хэрэгжиж буй 72.2 км, 37.6 км засвар шинэчлэлийн ажил багтаж байна. Нийт 132.2 км замын ажил хийнэ.
Инженерийн шугам сүлжээний засвар шинэчлэлийн ажлын явцын мэдээллийг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Ажлын албаны дарга Ч.Мэндбаяр танилцууллаа.
Нийслэлийн 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажил 2026 оны зургаадугаар сарын 10-ны байдлаар 25.1 хувийн хэрэгжилттэй байна.
Үүнээс:
Шуурхай зөвлөгөөнөөр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва дараах үүрэг даалгаврыг өглөө.










НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС