Мэдээ, мэдээлэл

“Халзанбүрэгтэй төслийг түр зогсоосон”

  • Эх сурвалж: news.mn
  • -0001-11-30

Засгийн газрын ээлжит /2026.06.17/ хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн асуудлуудын талаар салбарын сайд нар мэдээлэл өглөө.


Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням:  

-Гангийн цогцолбор байгуулах төслийн урьдчилсан сонгон шалгаруулалт дууссан. Энэ талаар Засгийн газрын хуралдаанд танилцуулга хийлээ. Төслийн хэрэгжүүлэгчийг шалгаруулах олон улсын нээлттэй сонгон шалгаруулалт зарласан. Нийт таван сонирхогч аж ахуйн нэгжээс хоёр нь шалгарч үлдсэн. Үүнээс гадна Зэсийн үйлдвэрийн төслийн сонгон шалгаруулалт явж байгаа. Ялалт тодорсон. Засгийн газартай хэлэлцээ хийж байна. Хөнгөн цагаан боловсруулах үйлдвэрийн төслийг хэрэгжүүлэх газрыг тусгай хэрэгцээнд авах зэрэг асуудлыг шийдэхээр ажиллаж байгаа. Мөн алт боловсруулах үйлдвэрийн төсөл эхэлсэн. Засгийн газар боловсруулах үйлдвэрийн төслүүдийг хэрэгжүүлнэ байна. Халзанбүрэгтэй төслийг бүр хэмжээнд зогсоогоогүй. Хөрөнгө оруулагчид хуулийн дагуу үйл ажиллагаа явуулах ёстой. Хуулийн дагуу үйл ажиллагаа явуулсан тохиолдол хамгаалж өмгөөлнө.  Яамны шалгалтаар уг төсөл дээр хэд хэдэн зөрчил гарсан байна. Нэгдүгээрт, тусгай зөвшөөрөл эзэмшигч орон нутагтай нийгмийн хариуцлагын гэрээ байгуулах ёстой. Энэ үүргээ биелүүлэх шаардлагатай. Хоёрдугаарт, хагуулын үеийн нөхөн сэргээлтээ хийгээгүй байсан. Нөхөн сэргээлтээ хийж, аюулгүй ажиллагааны дүрэм журмыг мөрдүүлэхээр үйл ажиллагааг нь түр зогсоосон гэв.

“Улсын хэмжээнд 54 мянган га газар эвдэрсэн”

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир:  

-Уул уурхайн олборлолтоос үүдэлтэй эвдэрсэн газар нутгийг сэргээх төлөвлөгөөг хэлэлцүүлэн хуралдааны тэмдэглэлээр батлууллаа. Энэ асуудлаар Ерөнхий сайдын албан даалгавар гарч, уул уурхайн хайгуул, ашиглалтаас болж эвдэрсэн газар, хүний амь нас эрсдэх эрсдэл бүхий газруудыг нөхөн сэргээх, хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэхийг даалгасан. Өнөөдрийн байдлаар албан даалгаврын хэрэгжилт үргэлжилж байна. Сэлэнгэ аймгийн газар нутгийн яам, агентлагуудын хамтарсан ажлын хэсэг шалгалт хийж байна. Улсын хэмжээнд 54 мянган га газар эвдэрсэн гэдэг тоон судалгаа гарсан. Өнөөдөр батлуулсан ажлын төлөвлөгөө нь 2026-2023 онд  54 мянган га эвдэрсэн газрыг нөхөн сэргээх ажил хийнэ гэв.

“Сэргээгдэх эрчим хүчний үнийг буулгана”

Эрчим хүчний сайд Б.Найдалаа:   

-Засгийн газрын хуралдаанд 2009-2017 онд Сэргээхдэх эрчим хүч худалдах, худалдан авах гэрээнүүдэд хийсэн шалгалтын дүнг танилцууллаа. Нийт 10 гэрээ байгаагийн гурав салхи, долоон нарны станц. Тарифын хувьд 1 кВт.цаг нь 9.5-17.3 центийн үнэтэй. Харьцангуй үнэтэй гэрээнүүд гэсэн үг. Эдгээр гэрээнд хяналт шалгалт хийж, дүгнэлт хийсэн. Цаашдаа сэргээгдэх эрчим хүчний гэрээг шууд худалдах авах бус нээлттэй сонгон шалгаруулалт явуулдаг байдлаар зохион байгуулах нь зүйтэй. Энэ талаар хуулийн зохицуулалт 2019 оноос хойш хэрэгжиж байгаа. Үүний өмнө одоогийн зарим гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж, үнэ буулгах, эрчим хүчний салбарын мөнгөн урсгалд эерэг урсгал бий болгоход чиглэж ажиллана. Өнөөдөр таван аймаг нээлттэй сонгон шалгаруулалт зарлаад байгаа сэргээгдэх эрчим хүчний төслүүдийг хамгийн бага зардлаар, хамгийн бага үнэ тарифт тулгуурлан явуулна. Энэ сонгон шалгаруулалтыг маргааш 09.00 цагт Эрчим яаманд зохион байгуулна. Нийт таван байршил дээр 19 компани шалгарсан. Анх 115 компани санал өгсөн гэлээ.