Хангайн бүсийн чуулгантай холбогдуулан УИХ дахь МАН-ын бүлэг хуралдахгүй

  • Эх сурвалж: eguur.mn
  • 2025-04-14

Хуваарь ёсоор долоо хоног бүрийн даваа гарагт УИХ дахь намын бүлгүүд хуралддаг билээ.

Өнөөдөр /2025.04.14/ УИХ дахь МАН-ын бүлэг 10.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд хуралдахаар товлоод байсан. Тэгвэл УИХ-ын гишүүдийн ирцтэй холбоотойгоор энэхүү хуралдаан цуцлагджээ. Тодруулбал, Архангай аймагт зохион байгуулагдах Хангайн бүсийн анхдугаар чуулгантай холбоотой аж.

Харин Ардчилсан намын бүлэг 10.00 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд хуралдахаар товлосон бөгөөд хуралдаж эхэллээ.

  • Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгээс 2025 оны хавар, намрын чуулганаар төвлөрч ажиллах гол сэдэв, хууль тогтоомжийн төслийн талаар танилцуулга мэдээлэл сонсох. Танилцуулга мэдээллийг УИХ дахь Ардчилсан намын бүлгийн ахлах зөвлөх М.Чимэддорж, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн зөвлөх А.Батпүрэв нар танилцуулна
  • Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын дэд хороо байгуулах тухай хуулийн төслийн танилцуулгын мэдээллийг УИХ –ын гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн дэд дарга Х.Тэмүүжин танилцуулна
  • Төрийн албаны чиг үүргийг давхардуулсан асуудлаарх судалгааг УИХ-ын гишүүн С.Цэнгүүн танилцуулна
  • Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн холбогдох хэсэгт нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн мэдээллийг УИХ-ын гишүүн Ө.Шижир танилцуулна
  • <