Тусгай хяналтын дэд хороонд Н.Номтойбаяр, Б.Батбаатар нарыг оруулсангүй

  • 2024-12-16

УИХ-ын Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан өнөөдөр /2024.10.16/ болж, Тусгай хяналтын дэд хороонд УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар, Б.Энхбаяр, Ж.Энхбаяр, Д.Ганбат, О.Амгаланбаатар нарыг хуваарилах саналыг УИХ дахь МАН-ын бүлэг, УИХ дахь Ардчилсан намын бүлгээс гаргасныг хүлээн авч, дэмжлээ.

Харин УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр, Б.Батбаатар нарын Тусгай хяналтын дэд хороонд орох хүсэлтийг УИХ-ын даргад гаргасан ч дэмжигдээгүй байна. Эл асуудалтай холбогдуулж УИХ-ын гишүүн Б.Батбаатар “УИХ бол ард түмний төлөөллийн байгууллага тул улс төрийн нам, эвслийн дарга нар дэд хорооны бүрэлдэхүүнд оролцох хүсэлт хүргүүлснийг хянзгаарлах шаардлагагүй” гэсэн юм. Харин УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, П.Сайнзориг нар “Тусгай хяналтын дэд хороо нь улсын онц чухал, маш нууц, гадаад болон дотоод аюулгүй байдалтай холбоотой асуудлыг хэлэлцдэг тул парламент дахь намын бүлгүүдийн саналыг албан ёсоор авч, зөвшилцөж оруулдаг. Тусгай хяналтын дэд хорооны бүрэлдэхүүнийг нэмэгдүүлэхгүй, таван гишүүнтэй байх нь зүйтэй гэсэн горимын санал гаргасныг  хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив. Улмаар эл асуудлыг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар тогтов.

Эх сурвалж: