Төв талбайг чөлөөлөхийг УИХ-ын гишүүд шаардаж эхлэв

  • Эх сурвалж: news.mn
  • -0001-11-30

Төв талбайд “Огцрох амархан” жагсаал өнөөдөр /2025.05.19/ зургаа дахь өдрөө үргэлжилж байна. Иргэд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцрохыг шаардан ийнхүү жагсч буй. Жагсаалд зорин ирж байгаа иргэдийн олонх нь залуус байна. Жагсаал шаардлагыг хүлээж авч, хариу өгөх хүртэл үргэлжилнэ гэдгийг үзэл бодлоо илэрхийлж буй залуус хэлж байгаа юм. Мөн жагсаалд иргэд, залуусын төлөөлөөс гадна олны танил эрхмүүд, УИХ-ын гишүүд өөр, өөрсдийн байр сууриа илэрхийлж нэгдэж эхэлсэн.

Тодруулбал, УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу, С.Цэнгүүн нар төв талбайд болж байгаа жагсаалд оролцож, шаардлагад гарын үсэг зурж, талбайг чөлөөлж, асруудыг хураахыг шаардаад байна.

Гишүүдээс гадна иргэд ч энэ агуулгыг дэмжиж байгаагаа илэрхийлж байна.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн огцруулах үндэслэлүүдийг жагсагчдын зүгээс спикерээр сануулж, иргэдийн гарын үсгийг цуглуулж байна. Үндэслэл нь:

1. Инфляци, үнийн өсөлтийн эсрэг үр дүнтэй тэмцэж чадаагүй.

2. Ажилгүйдэл, ядуурал буураагүй.

3. Түүхэнд байгаагүй өндөр төсөв баталсан ч төсвийн зарцуулалт ил тод бус

4. Хамтарсан Засгийн газар байгуулснаар сөрөг хүчний үүрэг алдагдсан.

5. Ардчиллын индексээр Сонгуулийн автократ ангилалд шилжсэн.

6. Хэвлэлийн эрх чөлөө хумигдсан

7. УИХ-ын гишүүн Ж.Баярмаад Ерөнхий сайдын гаргасан зохисгүй хандлага нь эмэгтэйчүүдийн эрх, парламентын соёлд ноцтойгоор халдсан

8. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хүү О.Тэмүүлэнгийн тансаг хэрэглээний эх үүсвэр тодорхойгүй зэргийг нэрлэжээ.