Танилц: Битүү шөл хийж идэх уриалга гаргасан Л.Мөнхбаатар тэргүүтэй ажлын хэсгийн гишүүд

  • Эх сурвалж: eguur.mn
  • 2024-11-22

Улс тунхагласны баяр ирэх долоо хоногийн мягмар гарагт тохиож буй. Энэ өдөр бүх нийтээр амрах хуулийн зохицуулалт үйлчилдэг. Тэгвэл эл өдөртэй холбогдуулж УИХ-ын Тамгын газраас айл бүр "Битүү шөл" хийж идэх мөн сурагчид гэрийн даалгавартаа гэр бүлээрээ хийх уриалга гаргасан. Гэсэн ч иргэд эсэргүүцэж, олны анхаарал татсан сэдэв болоод байна.

Цахим сүлжээнд ил болсон албан бичгийг харвал УИХ-ын Тамгын газрын дэд дарга Э.Лхагва баталж, гарын үсэг зурсан учир түүнийг эл санаачилгыг гарган баталсан хэмээн үзэж асуудал түүн рүү чиглээд байгаа.

Энэ хүрээнд өөрөөс нь тодруулахад, "Тамгын газраас гаргасан уриалга мөн. Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тэмдэглэх хүрээнд 2023 онд УИХ 64 дүгээр тогтоол баталж, ажлын хэсэг байгуулсан. Тус тогтоолд Улс тунхагласны баярын хүрээнд хэрэгжүүлэх хэд хэдэн үйл ажиллагааны жагсаалт багтсан. Үүнд бөхийн барилдаан, шатрын тэмцээн зэрэг багтсан. Соёлын яам зэрэг газрууд дэмжих хүрээнд хамтран ажиллаж байгаа" гэлээ.

Түүний өгсөн мэдээлэлд үндэслэж тус ажлын хэсэгт багтсан гишүүдийг харвал дараах хүмүүс багтжээ. Өөрөөр хэлбэл доорх 11 хүн айл бүр тухайн өдөр "Битүү шөл" хийж идэх уриалгыг санаачилж, хэрэгжүүлэхээр тогтсон гэсэн үг. 2023 онд байгуулагдсан ажлын хэсэг учир эдгээр гишүүдийг тухайн үед ямар албан тушаал эрхэлж байснаар нь бичив.

БҮГД НАЙРАМДАХ УЛСЫГ ТУНХАГЛАЖ, АНХДУГААР ҮНДСЭН ХУУЛЬ
БАТАЛСНЫ 100 ЖИЛИЙН ОЙГ ТЭМДЭГЛЭХ АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ АЖЛЫН ХЭСГИЙН БҮРЭЛДЭХҮҮН

Ажлын хэсгийн ахлагч

  • Л.Мөнхбаатар /Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурлын дэд дарга/

Гишүүд

  • Д.Тогтохсүрэн /Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн дарга/
  • О.Цогтгэрэл /Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн дарга/
  • Н.Энхболд /Улсын Их Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга/
  • Д.Лүндээжанцан /Улсын Их Хурлын даргын ахлах зөвлөх/
  • Б.Энх-Амгалан /Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга/
  • У.Бямбасүрэн /Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга/
  • Г.Чулуунбаатар /Шинжлэх ухааны академийн дэд ерөнхийлөгч, Академич/
  • Ц.Цэрэндорж /Шинжлэх ухааны академийн Түүх, угсаатны зүйн
    хүрээлэнгийн захирал/
  • Э.Одмөнх /Засгийн газрын хэрэг эрхлэх газрын Төрийн ёслолын
    газрын дарга/
  • Ц.Батбаатар /Улсын Их Хурлын Тамгын газрын дэд дарга, Ажлын хэсгийн нарийн бичгийн дарга/