"Шинэ монгол" ЕБС-ын Ж.Галбадрах багш 2 тэрбум төгрөгийн авлагатай

  • 2024-12-17

МАН-аас жагсаалтын 11т нэр дэвшин сонгогдсон тэрбээр боловсролын салбарт 30 гаруй жил ажилласан түүний хөрөнгө орлогын мэдүүлгээс хүргэж байна

АТГ-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг олон нийтэд нээлттэй тавьжээ.

“Шинэ Монгол” дунд сургуулийг үүсгэн байгуулагч Жанчивын Галбадрах МАН-аас жагсаалтын 11-рт бичигдэн нэр дэвшиж буй юм. Тэрбээр боловсролын салбарт 30 гаруй жил ажилласан багш, олон танигдсан удирдагчдын нэг бөгөөд 2024 оны сонгуулиар анх удаа улс төрд хөл тавьж байна.

Хөрөнгө орлогын мэдүүлгээс:

  • Жилийн орлого- 360 сая төгрөг
  • Амины орон сууц- 1
  • Нийтийн орон сууц-3 /Нийт үнэлгээ 1.6 тэрбум төгрөг/
  • Тээврийн хэрэгсэл- Жийп болон туулах чадвар өндөр Lexus RX 450- 1, Жийп болон туулах чадвар өндөр Toyota Land Cruiser 200- 1 /нийт үнэлгээ 165 сая төгрөг/
  • Үнэт эдлэл- 3 сая төгрөг
  • Хадгаламж, харилцах дансны үлдэгдэл- 51 сая төгрөг
  • Авлага- 2 тэрбум төгрөг
  • Компани нөхөрлөл хоршоонд оруулсан хөрөнгө оруулалт- МРЖ ХХК /75 хувь/, Шинэ монгол эрдмийн хүрээлэн ХХК /100 хувь/, Түмэн Амгалан Өргөө ХХК /50 хувь/
  • Бусдаас авсан бэлэг- 3 /28 сая төгрөг/

Эх  сурвалж: АТГ