С.Амарсайханы байгуулсан 3.7 тэрбумын өртөгтэй Усан оргилуурын үлдэгдэл 500 саяыг 2021 онд шилжүүлнэ

  • 2025-01-02

УИХ-ын гишүүн С.Амарсайхан Нийслэлийн засаг даргаар ажиллаж байх хугацаандаа Сүхбаатарын талбайн урд хэсэгт байрлах 1.6 га талбайд 3.7 тэрбум төгрөгөөр усан оргилуур бүхий Хонхтой цэцэрлэгт хүрээлэнг санаачлан бариулсан юм.

Байгуулагдсан цагаасаа л хэл ам, хэрүүл шүүмжлэл араасаа дагуулсан тус усан оргилуурын тохижилтын ажилд С.Амарсайхан хотын даргаар ажиллаж байх хугацаандаа нийтдээ 2.8 тэрбум төгрөгийг Нийслэлийн хөрөнгө оруулалтын газраас гаргуулан санхүүжүүлсэн байна.

Үүнийг 2020 оны 3-р сарын 31-ний өдөр 1.0 тэрбум, 5-р сарын 15-ний өдөр 964 сая, 6-р сарын 19-ний өдөр 836 сая төгрөгийг тус тус Нийслэлийн хөрөнгө оруулалтын газраас “Хонхтой цэцэрлэгийн тохижилтын ажил” гэсэн гүйлгээний утгатайгаар Нийслэлийн хот тохижилтын газрын дансанд шилжүүлсэн Шилэн дансны мэдээлэл баталж байна.

Харин Нийслэлийн хөрөнгө оруулалтын газраас С.Амарсайханы байгуулсан 3.7 тэрбумын өртөгтэй Хонхтой цэцэрлэгт хүрээлэнгийн үлдэгдэл 950 сая төгрөгийн 500 саяыг нь Нийслэлийн хот тохижилтын газарт ирэх 2021 онд шилжүүлэхээр болжээ.


Тодруулбал, Нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2021 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний жагсаалтын наймдугаарт “Сүхбаатарын талбайн урд байрлах Хонхтой цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилт, ногоон байгууламжийн ажил” гэдэгт дээр дурдагдсан 500 сая төгрөгийн асуудал багтсан байна.

Эх сурвалж: