УОК-оос ковидын үеийн төсвийн зарцуулалтыг танилцуулж байна. Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан 2020-2022 оны хоорондох цар тахлын үеийн төсвийн талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр “2020 оны гуравдугаар сарын 11-ны өдөр цар тахлыг зарласнаас хойш өнөөг хүртэл хор уршиг нь бүрэн арилаагүй байна. Цар тахлын улмаас Монгол Улсын 2136 иргэн харамсалтайгаар нас барсан. Эхэнд үед вакцин гараагүй, тус өвчний талаар мэдлэггүй байх үедээ бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт дөрвөн шилжиж, гурван удаа хугацааг нь сунгаж, ААН иргэдийн үйл ажиллагааг 79 хоног хязгаарласан. Халдвар тархалтын үед халдварт өвчин судлалын үндэсний төвд суурилсан тандалт судалгааны багийг өргөжүүлж, аймаг, нийслэл, сум багийн хэмжээнд дүүргийн эрүүл мэндийн болон орон нутгийн эрүүл мэндийн байгууллагат ажиллах, хөдөлгөөнд тандалтын баг ажиллуулсан. Цар тахлыг хохирол багатай давахын тулд эмнэлгийн салбар анхаарч, халдварын тархалтын оргил үед 21770 орын дэлгэн ажиллуулсан. Дархлаажуулалтын хүрээнд дөрвөн төрлийн найман сая 620 мянган тун вакциныг татан авч иргэдийг дархлаажуулсан. Цар тахлын төсөвт ямар нэгэн нууцлал байгаагүй, шилэн дансанд байршуулсан. Коронавирусын урьдчилан сэргийлэх, амьжиргааг дээшлүүлэх, ажлын байр хадгалах, ААН-үүдийг дэмжих, нийгэм эдийн засаж үзүүлэх сөрөг нөлөөллийн бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээнд зориулж 2020 онд 4.4 их наяд төгрөг, 2021 онд 5.1 их наяд төгрөг, 2022 онд 1.6 их наяд төгрөгийг зарцуулсан. Нийт 11.2 их наяд төгрөгийг зарцуулсан байна. 2020-2022 онд төвлөрүүлсэн нийт эх үүсвэрийн 37 хувийг эдийн засгийн идэвхжүүлэхэд, 12.5 хувийг ажлын байр хамгаалахад, 13.2 хувийг иргэдийн эрүүл мэндийн хамгаалахад , 36.4 хувийг иргэдийн орлогыг хамгаалахад тус бүр зарцуулжээ. Хүүхдийн мөнгийг 100 мянга болгон олгоход 2.1 их наяд төгрөг зарцуулсан” гэв.
Эх сурвалж: Ergelt.mn
2023-01-20