УИХ-ын 2020 оны сонгуульд шинээр сонгогдсон 32 гишүүн байв. Тэдгээр гишүүдийн заримынх нь хөрөнгө нь өссөн нь анхаарал татаж буй.
Х.Ганхуяг: Өөрийнх нь л орлого буурч, бусад бүх хөрөнгө нь өсжээ. Ялангуяа УИХ-ых гишүүн болохоор 2019 онд нэр дэвшиж байх үедээ 1.5 тэрбумын орон сууцтай байсан бол 2023 онд 5 тэрбум болон өсжээ. Мөн авлага 686 сая байсан бол тэрбум давсан байна.
Ц.Цэрэнпунцаг: 6.7 тэрбумын орон сууцтай байсан нь хэвээрээ. Гэр бүлийн орлого нь бага зэрэг өсч, хадгаламж нь хагас тэрбумаас 1.8 тэрбумд хүрсэн байна.
Н.Наранбаатар: Бүх хөрөнгө нь өсөлттэй. Гэхдээ огцом биш ч тодорхой хэдэн саяар өссөн үзүүлэлттэй байна.
Г.Ганболд: Хөрөнгүүд нь Н.Наранбаатарынхтай ижил огцом биш гэхдээ бүгд 40-200 гаруй сая төгрөгийн өсөлттэй харагдаж байна. Зээл нь мөн нэмэгджээ.
Г.Дамдинням: Өөрийнх нь орлого буурч, бусад нь огцом нэмэгджээ. Тухайлбал, гэр бүлийн орлого байхгүй байсан 100 сая болж, машингүй байсан гишүүн 299 саяын унаатай болжээ. 265 саяын орон сууцанд амьдарч байгаад 975 сая буюу тэрбум шахуу байранд орсон байна. Харин авлага нь тэрбум давжээ.
Б.Баярсайхан: Хадгаламж нь буурч бусад нь өсжээ. УИХ-ын гишүүн болохоосоо өмнө 4.5 тэрбум төгрөгийн орон сууцанд амьдардаг байсан нь хэвээрээ байна.
Ч.Ундрам: УИХ-ын гишүүн болохоосооо өмнө хагас тэрбумын орон сууцанд амьдарч байсан бол УИХ-ын гишүүн болоод 50 саяын байранд амьдардаг болсон хэмээн мэдүүлжээ. Харин бусад хөрөнгө нь өссөн үзүүлэлттэй байна. Үнэт эдлэл 1 тэрбум давсан аж.
Ж.Чинбүрэн: УИХ-ын гишүүн болохоосоо өмнө 155 сая төгрөгийн орон сууцанд амьдардаг байсан бол 2023 онд 300 гаруй сая төгрөгийн байранд амьдардаг болжээ.
Т.Аубакир: Амьдардаг байргүй байсан бол гишүүн болоод 220 сая төгрөгийн орон сууцтай болжээ. Өөрийнх нь орлого 150 гаруй сая төгрөгөөр өссөн байна.
П.Анужин: Хурдан удмын адуугаараа эрэгтэй гишүүдийг ч ардаа орхидог. Тэрбээр, хурдан удмын адуу-244, хүэр-142, хонь-854, ямаа-255 хэмээн мэдүүлжээ.