УИХ-ын гишүүн О.Алтангэрэлээс цаг үеийн асуудлаар тодруулга мэдээлэл авлаа.
Тэрбээр, "АН-аас хамтрахдаа өөрийн мөрийн хөтөлбөрт заасан есөн зорилтоо хэрхэн хэрэгжүүлэх талаар голчлон ярилцсан. Энэ дунд шийдвэрлэх ёстой хамгийн чухал асуудал нь шударга ёс, авлигатай хэрхэн тэмцэх вэ талаар ярилцсан. Мөн эдгээр асуудал дээрээ хийж, хэрэгжүүлэх хөтөлбөр, санал хүсэлтээ тавьсан.
Одоо харин энэхүү хөтөлбөрийг гэрээндээ тусгаж хийж, хэрэгжүүлэх хэсэгтээ ерөнхий сайд үндсэн хуулийн бүрэн эрхийнхээ хүрээнд захирамж гаргаад шударга ёс хууль зүй дотоод хэргийн чиг үүргийг ямар хүнээр гүйцэтгүүлэх вэ, хэнийг сайдаар томилох вэ гэдгээ шийдэх ёстой. Ардчилсан намын зүгээс асуудлаа ерөнхийдөө тавьсан.
Хүмүүс ХЗЯ-ны нэрийг их гайхаж байсан. Улсын их хурын чуулган дээр ерөнхий сайдыг томилогдож байх үед УИХ гишүүн С.Эрдэнэболд Хууль зүйн яамны нэршлийг олон улсын албан нэршилтэй илүү ойртуулах санал гаргасан. Энэ санал бол олон хуульчдын санал санаанд нийцсэн хүсэлт байсан. Бид нэрээсээ эхлээд шударга ёс, хүний эрхийн мэдрэмжтэй байж ажиллах хэрэгтэй.
Хуулийн салбарт үндсэндээ гурван төрлийн асуудлыг шийдэх хэрэгтэй. Манай хууль алаг байна Авлигын асуудал Хүний эрх, эрх чөлөөний асуудал энэ гурван асуудлыг л шийдвэрлэх хэрэгтэй. Мөн одоогоор засгийн газрын бүтэц яригдаж байна. Надад ямар нэгэн санал ирээгүй байна" гэлээ.
Б.НОМТ<