Н.УЧРАЛЫН ААВ Н.НЯМ-ОСОР ЖДҮ-ЭЭС 950 САЯ ТӨРГӨРИЙН ЗЭЭЛ АВСАН

  • 2025-01-02

Н.УЧРАЛ ЖДҮ-ЭЭС АВСАН ЗЭЭЛЭЭ ТӨЛНӨ ГЭВ.

УИХ-ын гишүүн Н.Учралын аав Н.Ням-Осорын Хүннү ХХК нь ЖДҮ-олгох сангасс 950 сая төгрөг авсан нь УИХ-ын гишүүн Н.Учралын нөлөө байсан гэсэн мэдээлэл цацагдаад байгаа юм. Тэрээр өчигдар бичлэгээр дамжуулан мэдээлэл хийхдээ дараах зүйлийг залруулсан юм.

Миний аавын эзэмшлийн "Хүннү" ХХК зохих шаардлагын дагуу төсөл бичиж зээл авсан ч гэлээ нийгэмд бухимдал, хардалт сэрдэлт үүсэж надтай холбож байх шиг байна. Тус зээлийг авахад миний зүгээс нөлөөлсөн зүйл байхгүй, хэрвээ хардлага байгаа бол би хууль хяналтын байгууллагат шалгуулахад бэлэн байна. 1992 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж буй "Хүннү" ХХК ажлын байр нэмэгдүүлж баялаг бүтээсээр ирсэнийг монголын бизнес эрхлэгчид бүгд мэднэ. Надтай огт хамааралгүйгээр явж ирсэн компани. Эх орондоо нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх төсөл 20 хувьтай эхэлж байсан боловч нийгмийн бухимдал, хардалт байгаа учир зогсоход хүрч байна. Миний аав Н.Ням-Осор түүний удирдлагын баг төслийн үйл ажиллагаагаа зогсоож тус зээлийг хугацаанаасаа өмнө буюу маргааш эргүүлэн төлөхөөр шийдлээ. Би УИХ-ын гишүүн болсон учир миний гэр бүл, ах дүү, хамаатан садны бизнес зогсоно гэж ойлгохгүй байгаа. Ер нь цаашдаа аливаа сангуудын үйл ажиллагааг нээлттэй болгох чиглэлээр ажиллах болно гэж мэдэгдлээ.

Эх сурвалж: zarig.mn

2019.10.29