"Монре" даатгал 2020 онд 2.3 тэрбум төгрөг хураагаад, 1.5 тэрбумыг жолооч иргэдэд олгосон байна

  • 2024-12-17

"Т.Доржханд гишүүн даатгалын компанийн хувь эзэмшдэг учраас ашиг сонирхлын зөрчилтэй"

Жолоочийн хариуцлагын даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцэх эсэхийг Эдийн засгийн байнгын хороо хэлэлцэж байна. 

Улсын их хурлын гишүүн Т.Доржханд: Дэлхийд газар хөдлөлтийн даатгалыг л төр хийдэг. Та хэний эрх ашгийг хамгаалах гээд байна вэ? Даатгалын философийг ойлгооч.

Улсын их хурлын гишүүн Т.Аюурсайхан: Улсын Их Хурлын гишүүд бид тангараг өргөсөн. Нийт иргэний ашиг сонирхлын төлөө энэ хуулийг санаачилсан гишүүд ажиллаж байна. Харин та ашиг сонирхлын зөрчилтэй. Т.Доржханд гишүүн та "Монре" даатгалын 88.5 хувийг гэр бүлийнхээ хүний нэр дээр эзэмшдэг. Тэгэхээр энэ хэлэлцүүлэгт та ашиг сонирхлын зөрчилтэй. "Монре" даатгал 2020 онд 2.3 тэрбум төгрөг хураагаад, 1.5 тэрбумыг жолооч иргэдэд олгосон байна. Та энд хувийн ашгаа өсгөх буюу хамгаалахын тулд УИХ-ын гишүүнээр үүрэгт ажлаа хэрэгжүүлж болохгүй. Иймээс та хэлэлцүүлэг, санал хуралтад оролцож болохгүй. Хэрэв оролцвол Үндсэн хуулийн цэц дээр асуудал үүснэ. 

2021-11-03

Эх сурвалж: https://eagle.mn/r/93566