Л.Мөнхбаясгалан: БШУ-ны сайд Л.Гантөмөр Мүүний шашныг Монголд оруулж ирсэн тухай баримттай нэвтрүүлэгийг цацахгүй байх бүх арга хэмжээг авч байна.

  • 2025-01-06

Солонгосоос гаралтай МҮҮН хэмээх шашны гаж урсгалыг гардан хийдэг Монголд үйл ажиллагаа явуулж байгаа буяны байгууллага, басхүү сургалт нэрэн доор хүүхэд багачуудын тархийг угаах ажлыг Яамны сайд Л.Гантөмөр гардаж байж болзошгүй. Учир нь Сэтгүүлч Л.Мөнхбаясгалан өөрийн цахим хуудаснаа Мүүний талаарх 3 дахь нэвтрүүлэгээ цацах гэтэл цацагдахгүй байх бүх ажлыг хийж тэр ч бүхий намайг C1 телевизээс хөөхийг хүртэл сануулсан байсан. Гэтэл энэ бүхний ард Боловсрол Шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр өөрөө байсан гэдгийг олж мэдсэн гэв. 

Мүүн гэдэг шашны гаж урсгал. Танихгүй хүнтэй гэрлүүлэхээс авхуулаад дундаас нь төрсөн хүүхдийг мүүний халамжинд өсгөх, өөрийн бүх орлогын 30 хувийг сар бүр сүмдээ тушаах, цаашлаад нас барсан хүнтэй хүчээр гэрлүүлэх, эцэг эхээсээ, эх орноосоо татгалазахыг шаарддаг нийгэмд маш хор нөлөөтэй шашны гаж урсгал юм. Мөн Боловсролын сайд асан Л.Гантөмөр Мүүний шашинд 73 саяыг зарцуулсанаа тайландаа тусгажээ.

Эх сурвалж: 24tsag.mn 

Нийтлэгдсэн огноо: 2017,01,29