Л.Гантөмөр Боловсролын сайд байхадаа "Сайнтлоги" хэмээх шашны гаж урсгалын сургалтанд 32 мянган багш нарыг хамруулжээ

  • 2025-01-06

Сайнтлоги хэмээх шашны гаж урсгал нь АНУ-аас гаралтай бөгөөд хүний тархийг угаадаг, сэтгэл санааны мэдрэмжүүдийг байхгүй болгож сэтгэх чадваргүй болгодог төдийгүй тухайн шашны урсгалаас тухайн хүнийг шууд хамааралтай болгодог байна. Жишээ нь түлхүүр үг хэлэхэд хүн уйлдаг, хашгирдаг, баярладаг гээд хүний сэтгэл хөдлөлийг шууд удирддаг маш хор нөлөөлтэй урсгал юм.  Олон улс оронд Сайнтлогийн шашныг хориглосон байдаг. Тухайлбал, Герман улсад Сайнтлогийг экстримист урсгал, аюултай гэсэн байр сууринаас ханддаж хориглосон байдаг.

Гэтэл 2013 онд Л.Гантөмөрийг Боловсрол Шинжлэх ухааны сайд байхад хэрэглээний боловсрол нэрээр Сайнтлогийн шашны хичээлийг 32 мянган багшид заажээ. Сургалтанд нийслэлийн болон хөдөө орон нутгийн багш нар хамрагджээ. Тус хичээлийг Екатирина Камарова гэх Орос хүн удирдаж, Монгол багш нарыг бэлдэж байжээ. Үүнээс улбаалаад цаашлаад ЕБС-ийн багш нараар дамжуулан сурагч хүүхдүүдэд уг шашны урсгалсыг нэвтрүүлэх гэсэн оролдлого байсан юм. Тус сургалт нь төсвийн мөнгөөр явагдсан бөгөөд энэ нь яамны тайлан дээр байдаг аж.

Энэ тухай urug.mn сайт Улс төрийн задлан нэвтрүүлэгтээ хөндсөн байна. Л.Гантөмөр нь боловсролын сайдаар ажиллаж байхдаа Мүүний шашинг Монголд оруулж ирэх асуудалд холбогдож байсан бол шашны гаж урсгал болох Сайнтлогийг хүртэл оруулж ирэхийг санаархаж байжээ.  

Эх сурвалж: Urug.mn 

2021.05.14