Хотын дарга Х.Нямбаатар 35 тэрбум төгрөгөөр зөвхөн 162 км авто замын бордюрыг шинэчлэн солих болсон. Ингэхдээ дотоодын ААН-үүдийн үйлдвэрлэж байгаа бордюр шаардлага хангахгүй байна гэж үзэн БНХАУ-аас худалдан авч бордюрь солих болсон. Энэ асуудлыг иргэд олон нийтийн зүгээс зээл тавин байж, нэн шаардлагатай хийх ажил биш гэж шүүмжиллээд байна. Учир нь нийслэл хотод тулгамдсан олон асуудал байна. Гэтэл зөвхөн зээл аван байж бордюр солиж байгаа асуудлыг дургүйцэж байсан. Харин энэ хэрэгийн цаана байгаа асуудлыг бодитоор иргэн О.Отгонтөгс нэг ширхэг бордюрийг 40 юаниар буюу 19 мянган төгрөгөөр худалдан авч монгол улсад оруулж ирэн, нэг ширхэг бордюраас 100 мянган төгрөгний цавчаа хийж байна гэдэг асуудлыг ил болгосон.
Иргэн О.Отгонтөгс нийслэлд 98 000- 120 000 төгрөгийн үнэтэй нийлүүлэгдэж байгаа бордюр нь БНХАУ дахь үйлдвэрээс гараад Эрээн хот хүртэл хүргэж ирэхэд 21 000 төгрөгөөр нийлүүлэгдэж байгааг илчилсэн. Үүнийг нь Эргэлт.мн сайтын сурвалжилах баг ч газар дээр нь очиж сурвалжилж олон нийтэд хүргэж батлав.
Тэгэхээр зүгээр байсан бордюрыг сольж байгаа ажил нь төсвийн мөнгийг үргүй зарцуулж байж болзошгүй үйлдэл болох нь нотлогдож байх шиг. Зүй тогтлоороо АТГ-аас энэ үйлдлийг шалгаж таарах нь.
Бордюр солих ажлыг санаачилсан, зохион байгуулсан, сольж байгаа бүх үе шатад оролцсон Х.Нямбаатар тэргүүтэй хүмүүс АТГ-т шалгагдах нь цаг хугацааны асуудал болох нь ээ.
Үе үеийн хотын дарга нар орлогч болон хурган дарга нарын хамт авлига албан тушаалын хэрэгт холбогдсон жишгийг Х.Нямбаатар ч тойрохгүй дайраад гарах нь. Харин төсвийн мөнгө хэмнээгүй үнэтэй бордюр “шахсан” үйлдэлд хэн хариуцлага хүлээх бол?