Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар өнгөрсөн бямба гарагт /2026.01.17/-ны өдөр телевизийн гурван цаг гаруйн эфирээр иргэдийн асуултад шууд хариулт өгөв. Түүний иргэдийн асуултад хэрхэн хариулсныг багцлан хүргэж байна.
Иргэдээс 11-11 төв, И-Монголиаа зэрэг Засгийн газрын олон нийттэй харилцах шугамуудаар дамжуулан нийт 9677 саналаа Ерөнхий сайдад уламжилсан байна.
Ирсэн саналыг ангилж үзвэл:
Хамгийн түрүүнд Ерөнхий сайдын хариулт өгөх хүлээлт үүсээд байсан асуулт нь Дэд сайд нарыг яагаад томилгоо байлаа. Учир нь УИХ дахь сөрөг хүчний бүлгээс Дэд сайд нарын томилгооны асуудлаар Засгийн газарт хариуцлага тооцох ёстой гэсэн байр суурийг оны төгсгөлд илэрхийлж, гишүүдээс гарын үсэг цуглуулж эхэлсэн юм.
Ерөнхий сайд үүнд, дэлхийд орлогч сайдгүй нэг ч улс байдаггүй. 200 гаруй менежерээс эхлээд 1000 гаруй улс төрийн томилгоотой албан тушаалтныг цомхотгож, 16 Дэд сайд томилсноор бүтээмж, хяналт бий болгоно хэмээн хариулав.
Ахмадууд тэтгэвэр нэмэгдүүлэх, зээлийн хүүг бууруулах саналаа илэрхийлсэн. Тухайлбал, тэтгэвэр сарын амьжиргаа, эм тарианы зардалд хүрэхгүй байна. Тэтгэврийн хэмжээг 1.5 сая хүргэх асуудлыг тавьсан.
Ерөнхий сайдын зүгээс Засгийн газрын 2025-2030 онд нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэлд ядуурлыг хоёр дахин бууруулах, тэтгэврийн хэмжээг 70 хувиар нэмэгдүүлэх зорилт багтсан. Тэтгэврийг 50 хувиар нэмэгдүүлэхэд 2 их наяд, доод хэмжээг тэтгэврийг 1.5 сая төгрөгт хүргэхэд 4.5 их наяд төгрөг шаардлагатай. Мөнгө байвал ахмадуудынхаа тэтгэврийг нэмнэ гэдэг хариулт өгөв.
Нэр бүхий иргэд Тавантолгой, нүүрсний хулгайд ямар хариуцлага тооцох, энэ талаар ямар бодлого баримтлах талаар тодруулсан. Учир нь Ерөнхий сайд Г.Занданшатар ажлаа авсан цагаасаа нүүрсний хулгайн олон тохиолдол ярьсан боловч хариуцлага тооцсон тохиолдол гараагүй байгаа юм.
Ерөнхий сайд баялгийн хулгайтай тэмцэх нь Засгийн газрын тэргүүлэх зорилт. Засгийн газар байгуулагдсан цагаасаа Эрдэнэс тавантолгой компанид онцгой дэглэм тогтоосноор нүүрсний экспорт 16.6 дахин нэмэгдэж, үр ашиг 2 дахин сайжирсан. Нүүрсний үнэ унасан ч тэтгэвэр тэтгэмж, цалин хөлс нэмэгдүүлэх эх үүсвэр бий болгосон. Хулгай байгаа юу гэвэл, байгаа. Төрийн бүх шатанд цэцлэх ажил өрнөж байна. Хүндээ байна, тогтолцоондоо ч байна. Нүүрсний 581 гэрээг ил болгосон. Олон нийтийн хяналтад оруулсан Засгийн газраас баялаг хулгайд биш баялгийн санд төвлөрч, ард иргэдэд зориулагддаг эрх зүйн орчныг бүрдүүлнэ. Баялагтаа түшиглэн иргэдийн нэрийн дансан дахь хуримтлалыг доод тал нь нэг сая төгрөг болгох зорилт тавиад байна. Бид бэлэн мөнгө тараахыг чиглэл болгохгүй гэв.
Сэтгүүлч авлига, албан тушаалын гэмт хэрэг, төрийн өмчийн хулгайтай хэрхэн тэмцэж буй. Бодит тэмцэл хийх боломжийн талаар Ерөнхий сайдаас асуув. Олон нийтийн дунд энэ талаарх хүлээлт өндөр байгаа нь дамжиггүй.
Ерөнхий сайд шатыг дээрээс нь эхлээд шүүрддэг зарчмаар авлигатай тэмцэх бодитой өрнүүлж байна. Хамгийн их авлигад өртдөг гааль, татвар, эрчим хүчний салбарт гүйцэтгэх ажил явуулсан. Бодит үр дүн харуулах болно. Эрчим хүчний салбарт 2-3 томоохон авлигын хэрэг шалгагдаж байна. Өнгөрсөн онд 320 гаруй холбогдогчтой авлига албан тушаалын 58 хэргийг шүүхэд шилжүүлсэн. Нийт 98 тэрбум төгрөгийн хөрөнгө хурааж, 580 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг битүүмжилсэн гэлээ.
Нэр бүхий иргэнд Улаанбаатар хотын төлөвлөлт, авто замын түгжрэл, хөнгөн галт тэрэг, трамвай төслийн талаар Ерөнхий сайдын байр суурийг тодруулав.
Ерөнхий сайд Улаанбаатар хотод трамвай, тойрог зам, дүүжин тээвэр, метро зэрэг түгжрэлийг шийдэх төслүүд явж байгаа. Өмнөх Засгийн газрын үед шийдвэрлэсэн ажлууд. Улаанбаатар хотод бие даан шийдвэрлэх эрхийг нь өгсөн. Бидний хувьд төвлөрлийг бууруулахад аймгийн төвүүдийг бие даасан хот болгон хөгжүүлэх чиглэл барина. Улаанбаатар хотод хийж байгаа хөрөнгө оруулалт болгон төвлөрлийг улам нэмэгдүүлнэ. Засгийн газрын нэгдсэн бодлого хөдөө орон нутгийн хөгжлийг дэмжих замаар төвлөрлийг сааруулах чиглэлд байна.
Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, хүртээмжийн асуудлаар хамгийн олон иргэн Ерөнхий сайдад хандсан. Тухайлбал, Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилтгүйн улмаас улсын эмнэлгүүдийн үйл ажиллагаа тасалдахад хүрээд байгаа талаар мэдээлэл байсан юм.
Ерөнхий сайд Эрүүл мэндийн даатгалын сангаас 2.6 их наяд төгрөгөөр эмнэлгүүдийг санхүүжүүлнэ. Эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлт эдэлж буй иргэд жилээс жилд нэмэгдэж байгаа. Сангийн үйл ажиллагаатай холбоотой цэгцлэх ажил өрнөж байна. Эмч нарын цалин хөлс энэ оноос 30 хувиар нэмэгдсэн.
Иргэдээс бизнес, татварын орчин, хувийн хэвшлийн талаар Засгийн газрын баримталж буй бодлогын талаар асуусан. Өнгөрсөн хугацаанд олон аж аж ахуй нэгжээс Татварын ерөнхий газраас татварын өртөй аж ахуйн нэгжүүдийн дансыг царцаасан асуудлаар Засгийн газарт мэдээлэл хүргүүлээд байсан юм.
Ерөнхий сайд Татварын багц хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлээд байна. Төсөлд жижиг, дунд бизнес эрхлэгчдийн татварын ачааллыг хөнгөлөх зорлигоор 350 сая хүртэлх орлоготой аж ахуй нэгжүүд 1 хувийн татвар төлнө. Тухайн аж ахуйн нэгж 1.5 тэрбум төгрөг хүртэлхж орлоготой бол хөнгөлөлт эдэлж 90 хувийн буцаан олголт авдаг байсныг 2.5 тэрбум төгрөг хүртэлх орлоготой болгон өөрчилж байгаа. НӨАТ-ын буцаан олголтыг 2 дахин нэмэгдүүлнэ. Татварын ерөнхий газраас 15 мянган аж ахуйн нэгжээс 7 мянгынх нь дансыг нээсэн гэдэг мэдээлэл өгөв.
Ипотекийн зээлтэй холбоотой олон асуулт Ерөнхий сайд ирсэн. Энгийн орон сууцны зээлийн хүүг бууруулах, ипотекийн зээлийн урт дараалал, барилгын салбарын үнийн өсөлт зэргийг хөндсөн.
Ерөнхий сайд Засгийн газраас орон сууцны санхүү шинэ схем бий болгохоор ажиллаж гэдгээ хэлэв. Хямд өртөгтэй орон сууц нийлүүлэх чухал. Эрэлтийг дэмжихээр орон сууцны үнэ өсөөд байгаа. Зорилтот зах зээлд хүртээмжтэй орон дутмаг байна. Орон сууцжуулалтын банк байгуулж, хямд өртөгтэй орон сууцны төслүүдийг санхүүжүүлнэ. Нөгөө талаас баялгийн сангийн эх үүсвэрийг ашиглан, ипотекийн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэл барьж байгаа. Ипотекийн зээлийн дараалал 2 жил болсон. Арилжааны банкуудад 20 сая төгрөгийн авлига авдаг сүлжээ үүссэн гэдэг мэдээлэл байна гэв.