Г.Дамдинням: Манай нам алсын хараатай тулдаа АН-ын гуйлтыг хүлээж авлаа шүү

  • Эх сурвалж: eguur.mn
  • 2024-12-13

УИХ-ын чуулганаар "Улс төрийн намын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл"-ийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

Намуудын шинэчилсэн дүрмээ УДШ-д хүргүүлэх хугацааг 2025 оны арванхоёрдугаар сарын 31 хүртэл гэж сунгахаар тус төсөлд тусгасан. Хуулийн төслийг 82.5 хувийн саналаар эцэслэн батлав.

Эцсийн найруулга дээр УИХ-ын гишүүн Г.Дамдинням үг хэллээ.

Тэрбээр "Ардчилсан нам дотор даргын сунгаа үүсчхээд төвөгтэй байх шиг байна. Манай намд бол энэ хугацааг хойшлуулах ямар ч шаардлага байгаагүй шүү дээ. АН-ын гуйлтыг алсын хараатай тулдаа л хүлээж авлаа. Ер нь танай намыг олон зүйл дээр хүлцэж, тэвчиж байгаа шүү. Засагт хамтарвал хамтарсан шиг хамтраарай. Багахан эргэж бухаж дайраарай" гэлээ.

Г.САНСАРМАА