Энэ өвөл болон арваннэгдүгээр сарын цаг агаарын төлөв

  • Эх сурвалж: news.mn
  • -0001-11-30

Ирэх арваннэгдүгээр сар болон энэ өвлийн цаг агаарын урьдчилсан төлөв байдлын талаар Цаг уурч Б.Жаргалангаас тодрууллаа. Ирэх арваннэгдүгээр сарын тухайд эхний арав хоногтоо цаг агаар тогтуун байх төлөвтэй байгаа ч арваннэгдүгээр сарын нэгдүгээр арав хоногийн дунд үеэр буюу 5,6-ны өдрүүдэд баруун аймгийн нутгаар, 6,7-нд ихэнх нутгийг хамарсан цас орж эрс хүйтрэх төлөвтэй байгаа ажээ. 

Цаг уурч Б.Жаргалан
-Тэрбээр, өвлийн саруудын хувьд нутгийн зүүн хойд талаар төв болон зүүн аймгуудын нутгаар олон жилийн дунджаас хүйтэн, цас ахиу орох төлөвтэй байна. Арваннэгдүгээр сарын тухайд ихэнх нутгаар олон жилийн дунджаас хүйтэн байна. Нутгийн баруун хэсгээр буюу Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай аймгийн ихэнх сумдын нутаг Завханы баруун Баянхонгор аймгийн өмнөд хэсгээр олон жилийн дунджийн орчим байх төлөв гарсан. Төвийн ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр мөн Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Архангай, Төв аймгийн ихэнх нутгаар олон жилийн дунджаас ахиу хур тунадас орох бол нутгийн зүүн өмнөд хэсгээр буюу Өмнөговь, Дундговь аймгийн өмнөд хэсгээр хур тунадас дунджаас бага орохоор байна. Харин бусад нутгаар ОЖД-ийн орчим байх төлөв гарлаа. Ирэх сарын 1-ний өдөр Хангай, Хөвсгөл, Хэнтий нуруу гээд уулархаг нутгаа ялимгүй цас орно. Арванэгдүгээр сарын эхээр олон жилийн дунджаас дулаан байхаар байна.
Гэхдээ иргэд маань дулаан гээд тайвширч болохгүй, арваннэгдүгээр сарын нэгдүгээр арав хоногийн дунд үеэр буюу 5,6-ны өдрүүдэд баруун аймгийн нутгаар, 6,7-нд ихэнх нутгийг хамарсан цас орж эрс хүйтрэх төлөвтэй байгаа. Мөн салхины хурд ширүүсч, шороон болон цасан шуурга шуурна.
Тэгвэл арваннэгдүгээр сарын хоёрдугаар арав хоногийн эхээр буюу 10, 11-ний үед ихэнх нутгаар цаг агаар муудахаар байна. Өөрөөр хэлбэл, Төв болон зүүн аймгийн нутгаар цас ахиу орох магадлалтай байгаа. Улмаар хоёрдугаар арав хоногийн үеүдэд ОЖД-аас хүйтэн өдрүүд үргэлжлэхээр байгаа бол гуравдугаар арав  хоногийн эхэн үед хүйтэн байх ч сарын сүүлээр ОЖД-аас бага зэрэг дулаарах төлөвтэй байна.
Арванхоёрдугаар сарын хувьд өмнөх сараа бодвол температурын хувьд  бага зэрэг уярах хэдий ч нутгийн зүүн хагас, Төв аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгаар олон жилийн дунджаас хүйтэн байх бол баруун аймгуудын нутгаар ОЖД-аас бага зэрэг дулаан байх төлөв ажиглагдсан.
Сүүлийн жилүүдэд уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалж өвлийн улиралд өдөртөө + хэм хүртэл дулаарч, шөнөдөө огцом хүйтэрч улмаар зам, гүвээ мөстөх үзэгдэл ажиглагдаж байгаа. Энэ үзэгдэл ч мөн энэ жил ажиглагдана” гэлээ.