Нүүрсний сонсголын сүүлийн өдөр буюу өнөөдөр Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн гишүүн, Хотын дарга асан Д.Сумъяабазар, Засгийн газрын ХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан, БХБ-ын сайд Ц.Даваасүрэн, МАН-ын НБД Ц.Чулуунзагд болон түүний ах Ц.Ламжав, БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ, Сангийн сайд Б.Жавхлан нарын эрх бүхйи албан тушаалтнууд дуудагджээ.
Олон нийтийн хамгийн анхаарал татаж байгаа нь Засгийн газрын ХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан түүний найз МАН-ын НБД Ц.Чулуунзагд нарын хамаарал бүхий "Админерал" компанийн ЭТТ ХК-ийн Бор тээгийн уурхай дээр байгуулж буй Баяжуулалтын үйлдвэрийн асуудал.
Засгийн газрын ХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан "Админерал" компанитай өөрийгөө хамааралгүй, нөлөөгүй хэмээн мэдэгддэг. Гэвч түүний хувьд сонсголд орохгүй гэж мэдэгджээ.
Харин түүний "сонсголд орохгүй" хэмээн мэдэгдсэн нь өөрөө анхаарал татаж байгаа юм.
"Админерал" компани хэрхэн хууль зөрчин "Бор тээг"-ийн уурхай дээр үйл ажиллагаа явуулж буй талаар бид тун удахгүй хүргэнэ.
Эх сурвалж: https://www.tsahiur.mn/n/s/18132