Д.Амарбаясгалан “Арьсаа хуулуулав”

  • 2024-12-23

“Шинэ хоршоо” хөдөлгөөний хүрээнд төрийн албан хаагчид 21 аймгийн 330 суманд ажиллаж, малчдад зөвлөгөө, зааварчилгаа өгч ажиллаж буй. Засгийн газрын эл ажлыг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан гардаж, тэргүүлж яваа юм.

2029 он хүртэл нийтдээ 5 их наяд төгрөгийн хөнгөлөлттэй, хүүтэй зээлийг малчдад арилжааны банкнуудаар дамжуулан олгохдоо Зээлийн батлан даалтын сан 100 хүртэлх хувийн баталгаа гаргана.

“Шинэ хоршоо” хөдөлгөөнөөр  чинээлэг малчныг бий болгохын төлөө “Дэм дэмэндээ, дээс эрчиндээ” хамтдаа зүтгэхийг уриалж яваа.

Гэтэл Өмнөговь аймгийн Ханбогд сумын малчин Б.Дэндэвсамба ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангийн “Арьсыг хуулав”.

Тэрбээр, уулзалтын үеэр “Шинэ хоршоо хөдөлгөөн эхлүүлж, хууль нэмэлт өөрчлөлт орсон нь сайшаалтай хэрэг. Энэ жүжигчин залуу ганцаараа дэндүү их ярьж байна. Хошиг шог үздэггүй болохоор танихгүй юм. 47 сумаас ядаж дөрөв, таван хүн ярьж болохгүй юу. Өмнөговь аймаг 13 хоршоотой гэж танилцуулагдлаа. Гэтэл Ханбогд сум нь 22 хоршоотой байх юм. Би өөрөө “Галбын говийн торгон сүрэг” гэх хоршоог 2023 онд Ханбогд суманд байгуулсан. Шинэ хоршоо байгуулахдаа хуучин өмнө нь байгуулагдсан хоршоодыг бэхжүүлэх тал дээр хамтран ажиллаасай гэж хэлэх гээд байна. Төр бодлогоор дэмжиж өгөөч. Ингэхдээ экспортыг дэмжиж өгөөч. Энэ хоршоогоор дамжсан зээл малчны төлөө биш банкны төлөө ажиллачих вий гэж болгоомжилж байна. Хэдэн малаа банк руу туугаад очих вий.

Эх сурвалж: