"Цавчаа ногоон"-ынхон нэвтрүүлгээр ярьж, НИТХ-д гарч байна.
Тодруулбал, "Тэнүүн-Огоо" ХХК-ийн захирал А.Ганхуяг телевизэд "Би ногоон автобусаар ямар нэгэн цавчаа хийгээгүй" хэмээн ярьж сууна. Түүнд авсан цагдан хорих арга хэмжээг өөрчилж, долдугаар сард суллажээ. Өдгөө Монгол Улсын хилээр гарахыг нь хориглосон хэвээр байгаа аж.
Харин Ж.Сандагсүрэн, З.Төмөртөөмөө нар НИТХ-ын сонгуульд өрсөлдөн сонгогдож, улстөрд дахин орж ирцгээгээд байна. Ж.Сандагсүрэнгийн хувьд яллагдагчаар татагдсан 24 хүний нэгээр яах аргагүй нэрлэгдэж байсан хүн.
Харин З.Төмөртөөмөө нь "Ногоон автобус"-ны дуулиан дэгдсэнээр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн саналын дагуу хотын даргын орлогчийн албаасаа буусан. Гэхдээ түүнийг яллагдагчаар татагдаж шалгасан асуудал байгаагүй юм.
"Ногоон автобус"-ны хэргээр А.Ганхуяг нарын 24 хүнд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан 2024.08.12-нд 10.00 цагаас эхлэх байсан ч хойшилсон. Хэргийн өмгөөлөгчид хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүх хуралдаанд оролцох боломжгүй хүсэлтээ гаргасан байдаг.
Улмаар шүүх хуралдааныг 2024 оны аравдугаар сарын 21-ний өдрийн 10.00 цагт дахин цагт товлоод буй.
Тэдэнд Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1, 3 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/, 17.3 дугаар зүйлийн 2.2 /Залилах/, 22.12 дугаар зүйлийн 1 /Хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн билээ.
гэхчлэн 24 хүн яллагдагчаар татагдаад шүүгдэх гэж буй юм.
У.УЯН