Ondo брэндийг үүсгэн байгуулагч Ч.Анар олон нийтийн сүлжээнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг дэмжсэн пост оруулсан биш "Анти Оюун-Эрдэнэ" үзэл бодолтой хүмүүсийн дургүйцлийг төрүүлсэн. Тэрбээр өчигдөр (2024.04.14) Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй холбоотой постыг цахим хуудастаа бичсэн нь өдгөө эрх баригч хүчнийг удирдаж буй Л.Оюун-Эрдэнийг эвгүй байдалд оруулахуйц мэдээлэлтэй аж. Ч.Анарын постыг бүрэн эхээр нь хүргэе.
КАМАЗ!!! 1-рт, Оюун-Эрдэнэ бид хоёр Хэнтийн Бэрхийн арван жилийн багын найзууд. Зүгээр ч энгийн андууд биш. 1994 онд Бэрхийн уурхайд манайх зундаа зусланд хөдөө гардаг айл байв. Нэг өдөр хөдөө гэрт аав ээжийн эзгүйд уурхайн дарга нар манайд ирж архи ууж, хоол хийхийг шаардсан. Би ганцаар хэдэн тугалаа харж үлдсэн 10 гаран насны хүү. Шарандаа очиж архинуудыг нь авч гарч гүйн нүдэн дээр нь бүгдийг нь хагалсан. Уурласан халамцуу хүмүүс тухайн үед КАМАЗ машинаар намайг дайрах гэж хөөгөөд манай тэр хавийн хөрсийг там болгож байсныг санаж байна. Тэр машинд байсан хүмүүсээс одоо Эрдэнэтийн уурхайд том дарга нар болсон сурагтай. Ээж аав ирээд эвдэгдсэн хөрсийг харж учрыг нь асуусан ч би буруу хэрэг хийсэн мэт санагдаж хэлээгүй боловч саахалт айлаас (Дугарсүрэн ах) учрыг нь мэдээд цочролд орж уурхай дээр очиж нилээн юм болсон байх. Хэсэг хугацааны дараа сургууль дээр дайрах гэж хөөсөн жолооч уучлал гуйхаар ирж буй бололтой орж ирэхэд нь Оюун-Эрдэнэ бид 2 таарч. Оюук тухайн үед 7р ангид надаас толгой өндөр байж. Жолоочийг бид 2 шалны алчуураар толгойг нь боож унаган зургийн дугуйлангийнхан бүгд хашрааж билээ. Тийм л цаг үе байсан. Одоо үеийхэнд бол итгэмээргүй сонсогдох байх. Бид эртний андууд. Тэрнээс биш Ерөнхий сайд болохоор нь долоогоод эсвэл дарамтлуулаад, авилга аваад яваад байгаа биш. Ямар зан чанартай хүн бэ гэдгийг нь мэднэ.
2-рт 2018 онд АНД Глобал компани маань тогтворжин үйл ажиллагаа жигдэрч эхлэх үеэс одоогийн ОНДО төслийг өдөр шөнөгүй ноцолдож байж 2020 онд Ондо нэрээр таниулж эхэлсэн. 2020 он хүртэл та нарын хийсэн технологи ажиллахгүй, бүтэхгүй гэдэг үгийг хэдэн мянгантаа л сонссон. Гэтэл ажиллаад ирэх үед зах зээл дээрх өрсөлдөгч компаниуд, төрийн байгууллагууд манай жижиг компанийг шахан боогдуулж 3 жил шүүхээр яван төрөл бүрийн хэрэг дээр 19 удаа ялж байж нээлтээ хийсэн. Зөвхөн нэг хэсгийг нь л Улаанбал нэвтрүүлгээр ярьсан. Би тэдгээр байгууллагуудыг буруутгадаггүй ээ. Бид ойлгохгүй мэдэхгүй зүйлээ угаасаа хүлээн зөвшөөрдөггүй. Энэ хугацаанд том хөрөнгө оруулалтууд шүүхийн маргаантай үндэслэлээр гацаж, бидэнд итгэж хөрөнгө оруулсан, зээл өгсөн хүмүүсийн өмнө бид амласандаа хүрч чадахгүй байдалд хүрч, цалингаа тавихад хүндрэл учирч, татварын дарамт, хуулийн хэрэгжилт, шийдвэрийн биелэлт байхгүй. Хуулиа хэрэгжүүлэхийг шат шатны дарга нараас шаардсан боловч бүгд улс төрийн нөлөө бүхий санхүүжүүлэгчдээс айсан юм уу яасан юм бэргэх болсон. Нулимсаар биш цусаар уйлж байсан өдрүүд байсан. Нуугаад яахав Ерөнхий сайд болсон байсан Оюун-Эрдэнэ сайдтай уулзах хүсэлт тавьсан боловч хэл амтай компани бас багын найз байсан болоод ч тэр үү уулзаж чадалгүй удсан. Эхний уулзалтаар би “Алсын хараа 2050-ийн чинь хүрээнд бид бодит ажил хийж байна. Та бүхэн хуулиа хэрэгжүүлнэ үү” гэж хүссэн. Шүүхийн шийдвэрээрээ болчих байхаа гээд өнгөрөв. Дараагийн уулзалт нь бүр удаж байж уулзаад би шууд л “Хууль чинь хэрэгжихгүй байна аа, яах ёстой юм бэ” хэмээн ах нарын аргаар үзэв. Тэр үед маш их уурлан би энэ л асуудлыг чинь улс төрийн хүрээнд, намын хүрээнд арилгах гэж тэмцэж байхад одоо бүр ЧИ ХҮРТЭЛ ИНГЭЖ ЯРИХ УУ гээд уурлаад гаргасан. Асуудлаа шийдүүлэх гээд чадахгүй дахин бүтэн жил явж 3 удаагийн ДЭЭД ШҮҮХ дээр ялж байж асуудал шийдэгдсэн. Тухайн үед өөрийнх нь тэргүүлсэн ЗГ, НАМ-ынх нь ярьсан зорьсон зүйлс нь бодит амьдрал дээр хэрэгжихгүй байгаад миний асар их уур хүрч байсан боловч том системийн эсрэг тэмцэх тийм ч амар биш байгааг ойлгосон. Одоо бол багын найздаа ч давуу тал олгоогүйд баярладаг. Хэрвээ тэгсэн бол бид 2 ах нараас хэн хэн нь ямар ч ялгаагүй болох байв.
3-рт Бизнес эрхлэгч бид сонгууль болохоор хэн хэн хандив нэхэх бол, өгөхгүй бол дараа нь хэцүүдэх вий гэх айдас!!! Боломжтой компаниуд нь тэр миний ойлгодоггүй барууны, зүүний үзэл, намын мөрийн хөтөлбөр гэгч зүйлсийг хэзээ ч уншилгүй нэр дэвшигч хэн байх нь ч үл хамааран гарах өндөр магалдалтай хүмүүстээ албан болон албан бусаар маш их хандив татаас өгдөг. Улс төрийн сонголт, үзэл бодлоо ил тод, зоригтой, нээлттэй хэлдэггүй, мөрийн хөтөлбөр, бодлого тэдэнд огт хамаагүй, жижиг дунд бизнес эрхлэгчид шиг шаналах ч үгүй. Яагаад гэвэл хэн нь ч гарсан ашигтай. Хэнийг нь дэмжсэнийг хэн ч мэдэхгүй. Бүгд л нам харгалзахгүй авсан байдаг, эргүүлж төлнө. Гарч чадаагүй улс төрч нь ч төрийн нэг албанд дарга, цэргээр очино. Үүнийг л болиулах хэрэгтэй. Үүнийг л УЛС ТӨР - БИЗНЕС -н халаас нэг МАНАН бүлэглэл гэж нэрлэдгийг харлаа. Үүнтэй бид хувийн хэвшлийн зүгээс уриалга гаргаж тэмцэл өрнүүлнэ. Энэ бүлэглэл нь улс төр бол бохир гэдэг ойлголтыг залуусын дунд тарааж, шившигтэй зүйл хэмээн ойлгуулж жигшүүлэн, оролцоогүй болгож санал худалдан авдаг тогтолцоог бий болгосон байна. Үүний эсрэг би Оюун-Эрдэнийг явж байгаа гэж ойлгон өөрийн үзэл бодол итгэл үнэмшлээ илэрхийлсэн болохоос биш нам дагаж улс төрийн захиалгаар дуугарсан зүйл огт биш. Харин би багын найз, Ерөнхий сайд Оюун-Эрдэнээс дараах зүйлсийг шаардах болно. Шинэ БҮЛЭГЛЭЛ үүсгэхгүй байх Гэмт хэрэгт холбогдсон улсуудаа дэвшүүлэхгүй бас жагсаалтандаа оруулахгүй байх Би нам бус. Нам бус ч гэсэн иргэд, бизнес эрхлэгчид бид том, жижиггүй улс төрийн хариуцлагаа ухамсарлаж, үзэл бодлоо нээлттэй илэрхийлэх эрх чөлөөгөө эдлэх хэрэгтэй. Би хүнийг надаас ОНДО улс төрийн үзэл бодлоос нь болж ангилан ялгаварлаж ирсэнгүй. Та ямар ч өнгөнд дуртай байж болно гэжээ.
Эх сурвалж