“Мөнхийн үсэг”, “Монгол үнэт цаас, хэвлэл”, “Аз хур” хэмээх ГУРВАН компаниараа дамжуулан, 2014-2020 оны хооронд 41 тендерт ялж, нийт 3 тэрбум, 259 сая төгрөг авсан баримт хүргэж байлаа.
2020 оноос 2023 оны хооронд гурван компаниараа 32 тендерт ялж, 2.8 тэрбум төгрөг авсан баримтыг ч хүргэсэн.
Тэрбээр 2021 оны нэгдүгээр сарын 29-нд Гадаад харилцааны сайдын үүрэгт ажилдаа орсон. Сайдын албан тушаалд сууснаасаа хойш буюу 2021, 2022, 2023, 2024 онуудад хэчнээн тендер хамсныг нээлттэй мэдээллийн tender.gov.mn, opendatalab.mn сайтуудаас бэлтгэн хүргэж байна.
Нэг. Мөнхийн үсэг ХХК ₮1,5 тэрбумын 17 тендерт шалгарчээ
Эл компанид 2007 оноос хувьцаа эзэмшигчээр бүртгүүлжээ. Түүний нөхөр Довдонгийн Ганбат, Батмөнхийн Сэргэлэн, Батмөнхийн Лхагвадорж, Баярсайханы Ганболд нар түүнтэй хамтран хувь эзэмшдэг.
Олон нийтэд нээлттэй дата мэдээллээс харахад “Мөнхийн үсэг” компани 1,5 тэрбум төгрөгийн 17 тендерт шалгарсан байна.
Шалгарсан тендерүүдийг доор нэгтгэн үзүүлэв. Уг компанийн тендерийн түүхийг ЭНД дарж үзэх боломжтой.
Хоёр. "Аз хур" ХХК ₮1,2 тэрбумын 11 тендерт шалгарчээ
2007 онд үүсгэн байгуулагдсан тус компанид хувьцаа эзэмшдэг тухайгаа ХОМ-тээ мэдүүлдэг байв. Харин 2023 онд мэдээллээ шинэчилж, Б.Батцэцэг сайд Батмөнхийн Сэргэлэн, Ганбатын Содбилэг, Баандагын Энхжаргал, Сүхбаатарын Батсайхан гэсэн хүмүүстэй хамтран эзэмших болжээ. Гүйцэтгэх захирлаар Баандагын Энхжаргал, эцсийн өмчлөгч нь Б.Батцэцэг өөрөө байна.
“Аз хур” компани сайд болсноос нь хойш 1,2 тэрбум төгрөгийн 11 тендерт шалгарчээ.
Уг компанийн тендерийн түүхийг ЭНД дарж үзэх боломжтой. Шалгарсан тендерүүдийг доор нэгтгэн үзүүлэв.
Гурав. "Монголын үнэт цаас хэвлэл" ХХК ₮10 гаруй тэрбумын долоон тендерт шалгарчээ
Энэхүү 2005 онд үүсгэн байгуулсан тус компанид 2008 оноос хувь эзэмшиж ирсэн тухайгаа ХОМ-тээ мэдүүлсэн байдаг. Өдгөө Б.Батцэцэг сайдаас гадна Довдонгийн Ганбат, Баярсайханы Ганболд, Батмөнхийн Сэргэлэн, Батмөнхийн Лхагвадорж гэсэн хүмүүс хувьцаа эзэмшигчээр бүртгэлтэй. Гүйцэтгэх захирлаар Баярсайханы Ганболд ажилладаг.
Сайд болсноос нь хойш 10 гаруй тэрбумын долоон тендерт шалгарчээ.
Энд онцлоход, гурван компанийн хамгийн их үнийн дүнгийн жинг “Монголын үнэт цаас хэвлэл” ХХК-ийн тендер дарж байна. Тодруулбал, Татварын ерөнхий газраас зарласан Үнэт цаас буюу Олон улсын стандартад нийцсэн дахин давтагдашгүй, цахим өгөгдөл бүхий кодтой, технологийн нууцлал бүхий согтууруулах ундаа, тамхины онцгой албан татварын тэмдэг хэвлэн нийлүүлэх гэх 2,7 тэрбумын өртөгтэй тендер байгаа юм. Энэхүү тендер дотроо Согтууруулах ундааны онцгой албан татварын тэмдэг хэвлэх 4 тэрбумын, Тамхины онцгой албан татварын тэмдэг хэвлэх 5,6 тэрбумын гэж хоёр өндөр дүн бүхий тендер болон салж байна.
Уг компанийн оролцсон тендерийн түүхүүдтэй ЭНД дарж танилцаж болно. Шалгарсан тендерүүдийг доор нэгтгэн үзүүлэв.
Сайд болсноосоо хойш түүний хувь эзэмшдэг гурван компани 2021-2024 онуудад 35 тендерт шалгарч, 12,7 тэрбум орчим төгрөгийг төрөөс авсан байна.
Уг нь “Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль”-д 2023.7.07-нд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр:
Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд, УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, аймаг, нийслэлийн Засаг дарга болон түүний эхнэр, нөхөр, хамтран амьдрагч, хүүхэд, хамаарал бүхий этгээдүүд нь төрөөс болон төрийн өмчит компани, төртэй хамтран хэрэгжүүлж буй олон улсын байгууллагуудын төсөл хөтөлбөрөөс санхүүжих бүх төрлийн худалдан авалтад оролцох, аливаа хөнгөлөлттэй зээл тусламж, тэтгэлэг, батлан даалтад хамрагдахыг тус албан тушаалыг эрхэлж буй хугацаанд нь хориглохоор тусгасан билээ.
Дата: Б.Батцэцэг сайд 2020 оноос хойш гурван компаниараа 32 тендерт ялж, 2.8 тэрбум төгрөг авчээ нийтлэлийг ЭНД дарж уншина уу.
БАРИМТ: Б.Батцэцэг 41 тендерт ялж, ГУРВАН КОМПАНИАРАА ДАМЖУУЛАН төрөөс 3.2 тэрбум төгрөг авчээ нийтлэлийг ЭНД дарж уншина уу.
Эх суравалж: