ИЗНН-ын дарга УИХ-ын гишүүн Б.Батбаатарыг хуралдаа суудаггүй, хуруугаа уншуулчихаад гараад явдаг гэж зарчим шаардаж чуулганы хуралдаанд намынхаа даргыг шүүмжилсэн М.Нарантуяа-Нара гишүүнийг намын дэд даргаас чөлөөлсөн. Үүнийг нэг хүний нам болж байгаа юм байна, бүх түвшинд дүрмээ зөрчиж байна. Үндэсний хорооны хурлаар хэлэлцсэн асуудлууд, гаргасан шийдвэрүүд хүчин төгөлдөр биш шүү. Намайг дэмжиж байсан шударга хүмүүс миний араас гарч ирсэн юм байна.” хэмээн өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдэгдэж байсан.
ИЗНН 2024 оны УИХ-ын сонгуулиар түүхэндээ байгаагүй олон суудал авч, дөрвөн гишүүнтэй болсон. Энэ дүнд М.Нарантуяа-Нарагийн нөлөө ч тодорхой хэмжээнд байсан гэдгийг үгүйсгэх аргагүй. Бүлэг байгуулахаар олон биш ч зөвлөл байгуулах хэмжээний гишүүдтэй ИЗНН-д сөрөг хүчний үүргээ гүйцэтгэхэд нэг санал ч гэсэн хэрэгтэй.
Гэтэл хүн хоорондын асуудлаас болж УИХ дахь нэг төлөөллөө намаасаа хөөж байгаа нь ИЗНН-ыг дэмжсэн олон мянган иргэдийн саналыг үнэгүйдүүлж байна гэж үзэх хэсэг ч байна. Нөгөө талаар УИХ-д суудалтай намын дэд даргын хувьд ёс зүй, намынхаа нэр хүндийг унагах биш өргөх ажлыг хийх ёстой байсныг үгүйсгэх аргагүй.
Олон нийтэд ч ИЗНН-ын дарга, М.Нарантуяа-Нара гишүүн хоорондын харилцаанаасаа болж нэгнээ шүүмжилж, намаасаа хөөж байгаа мэт харагдаж, шүүмжлэл дагуулаад байгаа юм. Тэгвэл Б.Батбаатарын хувьд намаас хөөсөн асуудал байхгүй дэд даргаас чөлөөлсөн гэж мэдэгдсэн юм. Харин М.Нарантуяа-Нара гишүүний хөндсөн асуудалд иргэд дэмжиж байсан бол Б.Батбаатар гишүүний хувь хуралдаа сууж үндсэн ажлаа хийх ёс зүйг иргэд шаардаж байсан юм.
Эх сурвалж: https://zuv.mn/n/163c