Ажлын түүхээрээ хэнээс ч илүү хоёргүй сэтгэлээр тууштай цүнх барьсан Н.Алтаншагай эцэст нь нэг УИХ-ын гишүүн боллоо

  • 2025-01-02

СХД-ийн Засаг дарга Наранцэцэгийн Алтаншагай- Архангай аймгийн Жаргалант суманд төрж өссөн. Архангай аймгийн Хүмүүн цогцолбор сургуулийг 2002 онд төгсөж, жүдо, чөлөөт бөхийн тамирчин болохоор “Шонхор” дээд сургуульд элсэж хотод орж ирсэн. Гэвч “Шонхор” дээд сургуульд нэг жил сураад хаясан.

Ингээд 2004 онд сонгуулиар МАН-д элсэж, сурталчилгааны сонин тарааснаар МАН-тай амьдралаа холбосон. 2008 онд Нийслэлийн МАН-ын хорооны дарга, Хотын дарга Т.Билэгтийн туслах болж, хоёр жил ажилласан. Дараа нь, 2012 онд СХД-ийн МАН-ын хорооны дарга Д.Сумъяабазарын ивээлд багтаж, СХД-ийн МАН-ын хорооны дэд даргаар ажиллаж эхэлсэн. 2017-2018 онд СХД-ийн Засаг дарга Ж.Сандагсүрэнгийн орлогчоор нэг жил ажилласан. Улмаар 2018 онд Д.Сумъяабазар Нийслэлийн МАН-ын хорооны даргаар дэвшиж, Н.Алтаншагай дагаад Нийслэлийн МАН-ын хорооны дэд дарга болж дэвшсэн. Ингээд 2020 онд НИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдож, СХД-ийн Засаг даргаар томилогдож байсан. Харин 2024 оны УИХ-ын сонгуулиар СХД-ээс нэр дэвшиж УИХ-ын гишүүнээр сонгогдсон билээ. Тэрээр УИХ-ын гишүүн болохын тулд засаг дарга байхаасааа эхлэн бэлдэж сургуулийн нээлт болсон ч олны өмнө гарч үг хэлэх боломжийг алдаагүй дүүргийнхээ иргэдэд танигдах ажлыг сайн хийсэн. Эцэст нь ийнхүү олон жил тууштай цүнх барьсан тэрээр сая нэг гишүүн боллоо.