Улсын Их Хурлын 2024 оны намрын ээлжит чуулган аравдугаар сарын 01-нд эхэлж, 2025 оны нэгдүгээр сарын 24-нд өндөрлөсөн. Энэ намрын чуулганы онцлог нь анхны 126 гишүүнтэй парламент. Түүний 81 нь шинээр сонгогдсон гишүүд байсан явдал.
Намрын чуулган эхлэхэд шинэ гишүүд олон талын байр суурь илэрхийлж, зарчмын зөрүүтэй санал гаргаж чуулгандаа идэвхийлэн оролцсон. Үүнээс зарим нь илт попорч бусдаасаа ялгарсан.
Тэдгээрт төсвөөр попорч олонд танигдсан УИХ-ын Ж.Баярмаа, эрчим хүчний асуудлыг ярьж гарч ирсэн УИХ-ын гишүүн С.Цэнгүүн нар багтаж байв.
Энэ хоёроос өөр попорсон гишүүн хэд хэд бий л дээ. Гэхдээ дээрх хоёр гишүүнийг л онцлон дурдсаны учир нь тэд нэг, хоёрхон асуудалд идэвхийлэн гарч ирсэн ч, чуулганы төгсгөл рүү таг чиг алга болсон бол бусад нь зөв, буруутай чуулган хаах хүртэл асуудлуудад байр сууриа илэрхийлсээр өндөрлүүлэв.
Тухайлбал,
Уг нь энэ намрын чуулганаар томоохон төслүүд хөдөлсөн. Нөгөө талд утаа, түгжрэлийн асуудал ч сөхөгдөж төрийн гурван өндөрлөгийг хүртэл гаргаж ирсэн. Мөн хүүхдийн эрхийг ноцтой зөрчиж буй хаврын морин уралдааныг дэмжсэн Засгийн газрын шийдвэр дээр гишүүд байр сууриа илэрхийлж дугарч эхлэв. Гэтэл ийм чухал төсөл, хэлэлцүүлэг, асуудал дээр тус гишүүд чимээгүй байснаас харахад Ж.Баярмаа, С.Цэнгүүн нар ашиг сонирхолтой сэдэв дээрээ л дугардаг бололтой.
Д.ЖАРГАЛМАА