АН: Тендер шалгаруулалтын явцын талаар мэдээлэл сонсч байна

  • Эх сурвалж: news.mn
  • -0001-11-30

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн өнөөдрийн /2026.04.20/ хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэж байна. Тодруулбал, УИХ-ын гишүүн С.Цэнгүүн БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн талаар бүлэгтээ танилцуулга хийжээ.
Мөн Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төсөлд өгөх санал дүгнэлтийн талаарх мэдээллийг УИХ дахь Ардчилсан намын бүлгийн зөвлөх А.Батпүрэв танилцуулав. Гишүүдийн асуултад Нийслэлийн засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай, Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Анар, Монголбанкны дэд ерөнхийлөгч Г.Энхтайван нар хариуллаа.
Үүнээс гадна Монгол Улсын 2026 оны эхний улирлын улсын төсвийн гүйцэтгэл, төсвийн хүрээнд авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар болон Монгол Улсын 2026 оны улсын төсвийн санхүүжилтээр хэрэгжих бараа, ажил, үйлчилгээний худалдан авах ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилт, тендер шалгаруулалтын явц, гарч буй хүндрэл бэрхшээлийг шийдвэрлэх чиглэлд хийж хэрэгжүүлж байгаа ажлуудын талаар мэдээллийг сонсч байна. Танилцуулга мэдээллийг Сангийн сайд З.Мэндсайхан , Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Анар, Төрийн худалдан авах ажиллагааны газрын дарга Ц.Батзул нар танилцуулж гишүүдийн асуултад хариулт өгч байгаа ажээ.