УИХ-ын гишүүн П.Сайнзориг, Н.Батсүмбэрэл нар Монгол Улсад хөдөлмөр эрхлэх гадаад ажилтны тоо, хувь хэмжээ тогтоохгүй байх, гадаад ажилтны ажлын байрны төлбөрөөс чөлөөлөх тухай хуулийн төслөө татан авч байгаагаа мэдэгдсэн. Гэсэн ч гадаадаас ажиллах хүч авах тухай Л.Энх-Амгалан сайдын өргөн барьсан хуулийн төсөл үлдээд байгаа юм. Үүнтэй холбоотойгоор УИХ-ын гишүүд зөрүүтэй байр суурь илэрхийлсэн. Тухайлбал, Ардчилсан намаас сонгогдсон УИХ-ын гишүүн С.Цэнгүүн, Л.Мөнхбаясгалан нар дараах байр суурийг илэрхийлж байсан билээ. ЭНД дарж уншина уу.
Тэгвэл Монгол Улсын засгийн газраас “Ажлын байрны төлбөрөөс чөлөөлөх” 31 дүгээр тогтоолыг 2025 оны нэгдүгээр сарын 22-ны өдөр баталжээ. Тодруулбал, 2025 онд 52 аж ахуйн нэгж, байгууллагын 14737 гадаад ажилтныг ажлын байрны төлбөрөөс чөлөөлөх юм байна. Түүнчлэн энэхүү тогтоолын хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгаланд даалгажээ.
Монгол Улсад өнөөдрийн байдлаар хувийн хэргээр оршин сууж байгаа гадаадын иргэдийн нийт тоо нь Монгол Улсын нийт хүн амын 0.93 хувь, үүнээс Монгол Улсад хамгийн олон иргэд оршин сууж байгаа БНХАУ-ын иргэд 0.51 хувь, ОХУ-ын иргэд 0.12 хувь, АНУ-ын иргэд 0.04 хувийг тус тус эзэлж байна.
Харин Монгол Улсад оршин сууж байгаа гадаадын иргэдийг зорилгоор нь авч үзвэл,