Ирц: 38 гишүүн чуулганы хуралдаанд ирээгүй байна

  • Эх сурвалж: news.mn
  • -0001-11-30

Монгол Улсын Их Хурлын өнөөдөр /2025.01.09/ ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны ирцийн мэдээг танилцууллаа. Тодруулбал,

  • Эмнэлэгийн чөлөөтэй 10 гишүүн
  • Орон нутагт томилолттой 6 гишүүн
  • Чөлөөтэй 10 гишүүн
  • Гадаадад томилолттой нэг гишүүн байна.

Харин УИХ-ын гишүүн Б.Батцэцэг, Б.Бейсен, Ж.Ганбаатар, Л.Гантөмөр, Б.Дэлгэрсайхан, Л.Энхнасан, Ж.Энхбаяр, С.Одонтуяа, З.Мэндсайхан, Ц.Мөнхтуяа, П.Мөнхтулга нарын 11 гишүүн чуулганы хуралдаанд ирээгүй буюу, тасалсан байна.

Хуульд зааснаар УИХ-ын ээлжит чуулган 75 хоног хуралдах ёстой. Энэ удаагийн намрын чуулган аравдугаар сарын 1-нд нээлтээ хийж, нэгдүгээр сарын 16-нд завсарлана. Өнөөдрийн ээлжит чуулганаар хэлэлцэх асуудалтай ЭНД дарж танилцана уу.