Мэдээ, мэдээлэл

СЕХ-ноос УИХ-ын сонгуульд өрсөлдөх нам, эвслүүдэд батламж олголоо

  • 2024-05-07

Сонгуулийн ерөнхий хорооноос  Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд оролцох нам, эвслүүдэд өнөөдөр батламж гардууллаа.

Өнөөдөр дараах 21 нам, 2 эвсэл батламжаа авчээ. Үүнд 

  • Эх орончдын нэгдсэн нам
  • Иргэдийн Оролцооны Нэгдэл Нам
  • Үндэсний эвсэл
  • Иргэний зориг ногоон нам
  • Ард түмний олонхийн засаглал нам
  • Бүгд найрамдах нам
  • ХҮН нам
  • Монголын Либерал Ардчилсан нам
  • Ардчилал шинэчлэлийн нам
  • Гэр хороолол хөгжлийн нам
  • Эрхчөлөөг хэрэгжүүлэгч нам
  • Үнэн ба Зөв нам
  • Ардчилсан нам
  • Сайн ардчилсан иргэдийн нэгдсэн нам
  • Монгол Консерватив нам
  • ШИНЭ НЭГДСЭН ЭВСЭЛ /МУНН-ШН/
  • Монголын Социал Демократ Нам
  • Монголын хүний төлөө нам
  • Дэлхийн монголчууд нам
  • Ард түмний хүч нам
  • Эх Орон нам
  • Монгол Ардын нам
  • Эрх Чөлөөний Эвсэл нам

 Харин маргааш Монголын Либерал нам, Иргэний хөдөлгөөний нам батламжаа гардан авах юм.