Мэдээ, мэдээлэл
ЦӨЛЖИЛТТЭЙ ТЭМЦЭХ ТУХАЙ НҮБ-ЫН КОНВЕНЦЫН ТАЛУУДЫН 17 ДУГААР БАГА ХУРАЛ
COP 17-р удаагийн чуулган
2025 оны 2-р сарын 21-нд Монгол Улсын Засгийн газар болон НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенц (UNCCD) нь тус конвенцийн Талуудын бага хурлын (COP17) 17 дахь чуулганыг 2026 онд Улаанбаатар хотод зохион байгуулах замыг нээсэн хэлэлцээрт гарын үсэг зурсан.
Зорилго
COP17 нь цөлжилт, газрын доройтол, ган гачгийн эсрэг арга хэмжээг эрчимжүүлэх дэлхийн хэмжээний чухал форумд НҮБ-ын Цөлжилтийн эсрэг конвенцийн 197 Талуудыг нэгтгэх болно. Газрын бараг 77 хувь нь доройтсон цөлжилтөд хамгийн их өртсөн орнуудын нэг болох Монгол Улс COP17-г ашиглан дэлхий даяар газрыг нөхөн сэргээх, тогтвортой газрын менежмент, уян хатан байдлыг бий болгох шийдлүүдийг боловсруулах болно.
COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
- НҮБ-д гишүүнээр элссэн бүх орны Засгийн газрууд хамтын хүчээр цөлжилт, газрын доройтол, усны хомсдолын асуудлаа шийдвэрлэх гэрээ хэлэлцээрийн талбар бол COP.
- 2026 оны 8 дугаар сарын 17-28-ны өдрүүдэд буюу үндсэндээ 12 хоног дэлхийн 190 гаруй орны дунджаар 8.0-10 мянган хүн Монгол Улсаар, монголчуудаар амьсгална. Тэрчлэн монгол хүн бүр энэ хурлын зочид, оролцогчид. Газрын доройтол, цөлжилт, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад зориулах томоохон хөрөнгө оруулалтыг бид хамтдаа босгох боломж энэ өдрүүдэд нээгдэнэ.
- Энэ бол зөвхөн байгаль орчныг хамгаалах асуудал биш, өнөө хийгээд ирээдүй хойчдоо тогтвортой амьдрах нөхцөлийг бүрдүүлэх хөрөнгө оруулалт юм.