Хамтарсан Засгийн газарт Ардчилсан нам найман сайдын суудал авсан. АН нэлээд хэдэн фракцтай. Дөрвөн фракц нь сайдын суудал аваад байгааг задалж харвал:
АН-ын “Гранд Монгол”-ынх
“Морьтон” клубынх
“Нэг Монгол” фракцынх
“Нэг Ардчилал” фракцынх
Эдгээрээс О.Алтангэрэлийг Хууль зүй, дотоод хэргийн сайдаар, Ц.Тувааныг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайдар томилуулсан хүн нь Х.Баттулга гэгдэх болсон. Монголын хуулийн салбарыг, эрдэс баялгийн салбарыг ч Х.Баттулга хөшигний араас удирдахаар болж байна гэгдэж буй юм.
Сайдын томилгоо хэлэлцэх үеэр түүний хүмүүс цугларч, хэд хэдэн удаа УИХ-ын чуулганыг орхиж гарсан билээ. Д.Жаргалсайханыг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайдад зүтгүүлсэн ч, бүтэлгүйтсэн гэдэг. Түүний хувьд анх удаа парламентад сонгогдсон гэдэг шалтгаанаар шууд шаардлага хангаагүй. Улмаар Ц.Тувааныг явуулахаар өөр аргагүйд хүрч зүтгүүлсэн нь ёсоор болсон. Сурталчилгаа эхлээгүй байхад л О.Алтангэрэлийг хажуудаа дагуулж хамт явсаар гаргасан. Нөгөөх нь Х.Баттулгыг "Улстөрд байх ёстой хүн" хэмээн туж магтсаар байсан билээ.
У.УЯН