УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар өөрийн УИХ-ын гишүүнийхээ албан бланк дээр намын дарга Л.Гантөмөрийгөө огцруулах гарын үсэг цуглуулж эхлээд байгаа.
Одоогоор хоёрхон гишүүн гарын үсэг зурсан гэх мэдээлэл байна. Тодруулбал, О.Амгаланбаатар өөрөө болон УИХ-ын гишүүн Д.Жаргалсайхан л зуржээ. Өөрөөр хэлбэл энэхүү ажил нь урагшгүй байгаа аж.
Улстөрийн хүрээнд "О.Амгаланбаатарыг УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл түлхүүрдэж буй" гэгдэж байна.
Дээр нь нэмээд орон нутгийн сонгуулийн ялагдлын дараа Нийслэлийн намын дарга Т.Батцогтоос ажлыг нь авах ажил өрнөнө. Т.Батцогт "Би ганцаараа унахгүй, Л.Гантөмөр хамт хариуцлага хүлээх ёстой" хэмээж буй юм. Үүн дээр "Намын даргаа ч буулгачихъя" гэдэг ганц, хоёр гишүүний л ярьж буй асуудал гэгдэж байна.
Гэтэл нөгөө талд, Ч.Лодойсамбуу тэргүүтэй залуус нь Л.Гантөмөрийг хагарч бутарсан намаа эвлүүлж, хамтарсан засгаас сайдын олон суудал авсан гэдэг байр суурьтай байгаа. Ардчилал гэдэг сууриараа иргэдээс чамгүй санал авсны үр дүнд Л.Гантөмөр эрх баригчидтай эвсэж, Эдийн засаг, хөгжлийн сайд гэдэг чухал местэнд очоод суучихсан. Энэ утгаараа нам доторх нөлөөлөл нь ч өндөр хэвээр.
Иймд, гарын үсэг цуглуулах УИХ-ын гишүүн О.Амгаланбаатарын ажиллагаа өндөр авахгүй нь бололтой.