Л.Гантөмөр: Эрчим хүчний реформтой холбоотойгоор инфляц 1.5 хувиар нэмэгдэнэ

  • Эх сурвалж: eguur.mn
  • 2024-11-01

УИХ-ын чуулганы баасан /2024.11.01/ гарагийн ээлжит чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар 2025 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг тодорхой асуудлын хүрээнд дахин явуулж, гишүүд асуулт асууж, хариулт авч байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Батбаяр:

-АН-ын бүлэгт Эрчим хүчний хорооноос ирж танилцуулга хийсэн. Үнэ тариф л нэмэх л арга болоод байна гэсэн. Энэ дээр хувийн хэвшлийг дэмжих бодлого байж болоогүй юм уу.  Тэр нь жишээлбэл татварын хөнгөлөлт, төлбөрийн хөнгөлөлт ч байдаг юм уу. Та хэд яагаад дэмжиж ажилласангүй вэ. Бас иргэдээ бодсон бодлого баримтлах боломж байсан уу. Иргэд болон ААН-д хандсан бодит дэмжлэг байгаа юу?

Тэргүүн шадар сайд, Эдийн засаг, хөгжлийн яамны сайд Л.Гантөмөр:

-Эрчим хүчний реформ яриад байх юм. Магадгүй компаниудад хүндээр тусах зүйл гарч магадгүй. Гэхдээ нөгөө талдаа үйлдвэрлэл болоод бусад салбарыг хөгжүүлэхийн тулд эрчим хүчний байгаа орчныг сайжруулахаас өөр арга байхгүй. Өнөөдрийн байгаа нөхцөл цааш үргэлжилбэл магадгүй Монгол Улсын эдийн засаг өсөх биш унахаар байна. Үйлдвэрлэл нэмэгдэх биш хасагдахаар байна. Сүүлдээ зөвхөн танилтай хүн нь дулаан, цахилгаан авдаг улс болж хувирах аюул байна. Тиймээс бид эрчим хүчний реформыг зайлшгүй хийнэ. Хийхдээ эхний ээлжид орлого багатай айлуудад дэмжлэг үзүүлнэ. Тэр утгаараа төсөв дээр 50 тэрбум төгрөг тавьсан. Дараа нь ААН-үүдээ бодно. Эрчим хүчний реформтой холбоотойгоор инфляц 1.5 хувиар нэмэгдэж байгаа. Энийг бол нууж хаагаад юм байхгүй. Ийм тооцоолол гарсан.<