Мэдээ, мэдээлэл

Хэрхэн ухаалаг сонголт хийх вэ?

  • 2024-05-22

2024 оны УИХ-ын сонгууль болоход 36 хоног үлдлээ.

Энэ жил 126 суудлын төлөө 25 нам эвсэл, 2000 орчим нэр дэвшигчид өрсөлдөж байна.

Тэгвэл энэ олон сонголт дундаас хэрхэн ухаалаг шийдвэр гаргах вэ?

Нэр дэвшигчид болон намуудын бодлого, мөрийн хөтөлбөрийг уншиж, улс орны гол асуудалд ямар байр суурьтай байгааг ойлгох.

Тэд өмнөх амлалтаа биелүүлсэн үү? Нэр дэвшигчид болон намуудын хийсэн ажлыг хар. Тэдний засаглал үр дүнтэй байж чадсан уу?

Үүнээс гадна тэдний туршлага, ур чадвар, улс эх оронд үзүүлэх урт хугацааны нөлөөллийг сайтар эргэцүүлэх хэрэгтэй.

Гэвч хамгийн чухал нь та өөрийн үзэл бодолдоо үнэнч байж, улс эх орондоо тустай сонголт хийх нь хамгийн чухал.



2024 оны сонгуульд нэр дэвшигчид зарлагдаад эхэлчихсэн.

Харин та одоо болтол сонгогчдын талаарх мэдээллээ авч амжаагүй л байна уу?

Хэрэв тийм бол candidate.mn сайтаар зочилж өөрийн амьдарч буй тойргоос нэр дэвшигчдийн мэдээллийг авах боломжтой.