Хугацаат цэргийн алба хаагч боомилж нас барсан болон СХД-ийн дөрөвдүгээр хорооны Засаг дарга хүний амь хөнөөсөн хэргийн талаар Нийслэлийн Цагдаагийн удирдах газраас өнөөдөр /2026.04.29/ мэдээлэл хийв.
Цагдаагийн байгууллагын 102 дугаарт өнгөрсөн шөнө буюу дөрөвдүгээр сарын 28-29-нд шилжих шөнө 00:05 цагт Москва хороолол орчимд иргэд зодолдоод байна гэх дуудлага мэдээлэл ирсэн. Дуудлагын дагуу очиж шалгахад, нэг иргэн нас барсан байсан. Тодруулбал, иргэн Д гэрээгээр олгох ажил олж өгнө гэж 24 сая төгрөг аваад гэрээнийхээ ажлыг олж өгөөгүй, мөн мөнгөө буцааж өгөөгүй тул толгой тус газар нь цохиж амь насыг нь хохироосон нөхцөл байдал тогтоогдсон. Одоогоор хэргийн шийдвэрлэх ажиллагаа, шүүх шинжилгээний дүгнэлт гаргах ажил явагдана гэв.
Цагдаагийн байгууллагаас Нийслэлийн Засаг даргын орлогч Т.Даваадалайтай холбоотой асуудалд хариулт өгөв. Туулын хурдны I, II тойрог зам төслүүдийн сонгон шалгаруулах явцад их хэмжээний мөнгө угаасан байж болзошгүй гэх мэдээлэлд шалгах ажиллагаа явуулсан. Шалгалтаар иргэн Д Туулын хурдны I, II тойрог зам төслүүдийн сонгон шалгаруулалтад өөрийн гэр бүлийн хамаарал бүхий этгээд А-ийн үүсгэн байгуулсан аж аху нэгжид 5.6 тэрбум төгрөг, мөн хамаарал бүхий этгээдийнхээ аж ахуй нэгжид 709 сая төгрөг зэрэг нийт 6.6 тэрбум төгрөгийг дээрх аж ахуйн нэгжийн данс руу шилжүүлсэн. Тус хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дэх хэсэгт заасны дагуу эрүүгийн хэрэг үүсгэн АТГ-т шалгуулахаар хүргүүсэн байна гэлээ.
Түүнчлэн энэ сарын 22-ны өдөр Төв аймгийн Мөнгөнморьт сумын нутаг дэвсгэр Харзтай гэх газар хүн нас барсан байна гэх дуудлага Цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн. Одоогоор мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа ажээ.