Улстөрчдийн рейтингийн судалгааг гаргадаг MEC судалгааны байгууллагаас гуравдугаар сарын УИХ-ын эмэгтэй гишүүдийн үйл ажиллагааны үнэлгээний судалгаагаа олон нийтэд танилцууллаа.
Судалгааны мэдээллийг Улаанбаатар хот болон хөдөө орон нутагт оршин суудаг сонгуулийн насны 1050 иргэнээс 2025 оны гуравдугаар сарын 6-11 өдрүүдэд квотчилсон санамсаргүй түүврийн аргачлалаар түүвэрлэж цуглуулсан байна.
Улмаар энэхүү судалгаагаар дараах үр дүн гарчээ.
Эндээс харахад УИХ-ын гишүүн Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяагийн үнэлгээ хамгийн өндөр бөгөөд хамгийн өсөлттэй гарсан бол А.Ундраа гишүүний үнэлгээ хамгийн бага гарчээ.
Харин өмнөх үнэлгээтэй харьцуулахад, Сү.Батболдын хууль бус байж болзошгүй мөнгөн гүйлгээний албан бичигийг хав дарсан УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн үнэлгээ хамгийн их буюу 0.2 хувиар өссөн байна. Мөн утаагүй зуух сурталчилж, тендерт нь нэр холбогдсон Байгаль орчны сайд, УИХ-ын гишүүн С.Одонтуяагийн үнэлгээ 0.1 хувиар өссөн нь хамгийн өндөр үнэлгээнүүд болж байна.
Тэгвэл эрчим хүчний реформ гэж ам нээгээд алга болсон залуу гишүүн С.Цэнгүүний үнэлгээ хамгийн их буюу 0.8 хувиар буурсан бол намрын чуулганаар попролтоо хэтрүүлж, ажлаа багадуулсан УИХ-ын гишүүн Ж.Баярмаагийн үнэлгээ мөн адил 0.8 хувиар буурчээ.
Харин Богд уулын туннелийг эсэргүүцэгч УИХ-ын гишүүн А.Ундраагийн үнэлгээ 0.2 хувиар буурсан бол УИХ-ын гишүүн Х.Булгантуяагийн үнэлгээ өмнөхтэйгөө адил байна.
Д.ЖАРГАЛМАА
<