МУ-ын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэний Шанхайд хийсэн айлчлалтай холбоотойгоор УИХ-ын гишүүн Ч.Анар өөрийн байр суурийг илэрхийлсэн байна. Тэрээр Huawei-тай очиж танилцах л гэж ойлгосон. Түүнээс хамтарсан ажлын хэсэг байгуулах, бодлого тодорхойлох талаар огт дурдаагүй байсан. Энэ ажлын хэсэг Шанхайд очоод байгуулагдсан талаар хэвлэл мэдээллээс сонссон. ҮАБЗ-ын үзэл баримтлалаар төрийн дээд албан тушаалтан аливаа нэгэн аюулгүй байдалтай холбоотой үзэл бодлоо илэрхийлэх, шийдвэр гаргахдаа заавал ҮАБЗ-ийн 12.3 дугаар зүйл заалтыг дагах ёстой. Одоо бол Huawei-тай хамтрах санамж бичиг байгуулж, ажлын хэсэг байгуулсан. Шинэ сэргэлтийн бодлогын 2.0-ын хүрээнд энэ бол дандаа технологтой холбоотой асуудал байгаа. Төр гарах ёстой бодлогоо гаднын компанитай хамтран гаргах шийдвэр гаргасан нь өөрөө хууль зөрчиж байна гэж үзэж байна гэлээ. Алсын хороо Үндэсний хороон дээр Шинэ сэргэлтийн бодлогын 2.0-ыг тодорхойлох ажлын хэсэг байгаа. Тэр ажлын хэсэгт би байгаа. Гэхдээ энэ айлчлалын хүрээнд ийм зүйл яригдана гэсэн мэдээлэл огт байгаагүй. Монгол Улсын төр энэ бодлогоо өөрсдөө боловсрулаад цаашаа аваад явах ёстой. Гадаад бодлогын үзэл баримтлал дээр нэг улсаас хэт хараат хамааралтай аюулгүй байдлын бодлого явуулахгүй гэж маш тодорхой заасан.
Эх сурвалж: