“Туулын хурдны зам”-ын мэдээлэл сонсох Байнгын хороо хуралдсангүй

  • Эх сурвалж: news.mn
  • -0001-11-30

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн /2026.03.31/ хуралдаанаар “Туулын хурдны зам” төслийн байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл, эдийн засгийн үр ашиг, төсөвт өртөг, санхүүжилтийн талаар Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд болон Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн мэдээллийг сонсохоор төлөвлөсөн. Гэвч тус байнгын хорооны хуралдаан 09:00 цагт эхлэх байсан ч ирц хүрээгүйн улмаас хойшлогдож, хуралдаж чадсангүй. Энэ талаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар өөрийн цахим хуудсаар дамжуулан “Байнгын хорооны хуралд 09:00 цагт дуудагдаад 1 цаг 30 минут хүлээлээ. Ирц хүрсэнгүй” хэмээн мэдээлжээ.

УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдаан мөн өнөөдөр 14:00 цагт болох товтой байгаа. Хуралдаанаар Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайдаар томилогдсон Н.Учрал шинэ Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газартай зөвшилцөн, УИХ-аар хэлэлцүүлэхээр төлөвлөсөн талаар мэдээлэл байгаа юм.