УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар, Татварын Ерөнхий Газрын дарга асан Б.Заяабал, Ашигт Малтмал, Газрын Тосны Газар (АМГТГ)-ын Газрын тосны дарга асан Б.Дашпүрэв нарыг шалгуулах болсон талаар Увс аймгийн Ардчилсан Намын удирдлага Д.Цэндсүрэн Үндэсний мэдээллийн төвд өнөөдөр хэвлэлийн хурал зохион байгууллаа. Тэд "2022 оны орон нутгийн сонгуульд миний хажууд сууж буй хүмүүс нэр дэвшсэн. Сонгууль дууссаны дараа сонгуулийн хуулиар хандивын данс нээж бүртгүүлээгүй гэх хэргээр бүгд 10 сая төгрөгийн ялд унасан. Увс аймгийн Татварын хэлтсээс зөрчлийн хэрэг нээж анхан шатны шүүх дээр хэргийг хэрэгсэхгүй болгосон. Нийт 60 гаруй хүн байгаа. Энэ нь зөвхөн Увс аймагт болсон. Хэрэг хэрэгсэхгүй болсны дараа Татварын Ерөнхий Газрын дарга Батжаргалын Заяабал гэж хүн давж заалдах шатны шүүхэд хандаж 60 хүнийг 10 сая төгрөгийн ялтай болсон. Цалин, тэтгэвэр, гэр орон барьцаалагдсан. Дээр нь данс битүүмжлэгдсэн. Энэ хүмүүс хэнд ч ямар нэгэн хохирол учруулаагүй. Хандивын данс нээсэн боловч тухайн сумын хаана нь бүртгэхийг мэдэхгүй байсаар сонгууль дууссан.
Жирийн иргэдэд төрийн хууль ял болж буудаг юм байна. Энэ хүмүүсийг давж заалдаж ялд унагаасан албан тушаалтнуудад яагаад хууль үйлчилдэггүй юм бэ. Хэрэв хууль адилхан үйлчилдэг бол доорх хүмүүстэй хариуцлага ярих ёстой. Үүнд:
2024 онд 15.4 болж есөн тэрбум төгрөгөөр нэмэгдсэн. Одоо хүртэл ашиглалтад ороогүй. Ч.Хүрэлбаатарын сонгуульд хамгийн сайн явдаг "Дүрт Уул" гэх компани барилгын эрхийг авсан.
Улаангом сумын Чандманьд баригдсан 1.2 км авто зам одоог хүртэл ашиглалтад ороогүй. Мөн Улаангомд баригдаж буй усан сангийн барилга баригдаагүй долоон жил болж байна.
2018 оны Сангийн сайдын 302 тоот тушаалыг Ч.Хүрэлбаатар гаргасан. Энэ тушаалаар ашигт малтмалын лицензээ эзэмшдэг компани нь нөгөө рүү шилжүүлэхэд нөөцийн 10 хувиар тооцож татвар төлдөг. АМГТГ-аас үүнийг нийтэд зарладаггүй.
Ч.Хүрэлбаатар Сангийн сайд байх үедээ гаргасан тушаалын дагуу компани хоорондын шилжсэн лицензийн нөөцийн дагуу 10 кг алтны мөнгө төлсөн байх ёстой. Гэтэл хэдэн лицензийн татвар хэзээ төлөгдсөнийг олон нийтэд нээлттэй болгоогүй. АМГТГ, Татварын Ерөнхий Газарт энэ асуудлыг шалгуулах хүсэлт өгнө.
Татварын Ерөнхий Газрын дарга Б.Заяабал, АМГТГ-ын Газрын тосны дарга Б.Дашпүрэв нар Ч.Хүрэлбаатарын бүлэглэлийн хүмүүс. АМГТГ 2018 оны нэгдүгээр сарын 1-нээс хойш хэдэн лиценз шилжиж, татвар төлөгдсөнийг хайгаарай. Учир нь энэ бидний өмч.
Төрийн өндөр албан тушаалтны гэмт хэргийн бүлгүүд улс орныг хэдэн арван тэрбумаар нь дампууруулж байхад яагаад хариуцлага тооцдоггүй юм бэ" хэмээн ярилаа.
Эх сурвалж: Shugel.mn