УИХ-ын 2024 оны сонгууль зургадугаар сарын 28-нд болж, 126 гишүүнийг сонгогчид төлөөлөгчөөр сонгосон. Хуулийн дагуу Засаг дарга сонгуульд нэр дэвшээд амжилт байгуулсан эс байгуулснаас үл хамаарч хариуцлага хүлээж огцордог. Тэгвэл ээлжит сонгуулийн дараагаар солигдоод буй шинэхэн Засаг дарга нарыг танилцуулж байна.
ХОВД АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН БҮРЭН ЭРХИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭГЧЭЭР Х.БАТБОЛДЫГ ТОМИЛЖЭЭ
Монгол Улсын Ерөнхий сайдын 2024 оны долдугаар сарын 1-ний өдрийн 93 дугаар захирамж гарч Ховдын Засаг даргын бүрэн эрхийг хэрэгжүүлэгчээр Х.Батболдыг өнгөрсөн Лхагва гаригт /2024.07.03/ томилсон байна. Тус аймгийн Засаг дарга Э.Болормаа УИХ-ын ээлжит сонгуулийн дүнгээр гишүүнээр сонгогдож тангаргаа өргөсөн. Засаг даргыг чөлөөлж, үүрэг хариуцуулах тухай Ерөнхий сайдын 93 дугаар захирамжаар Э.Болормааг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Улмаар Засаг дарга шинээр томилогдох хүртэл хугацаанд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 64.5-д заасны дагуу түүний бүрэн эрхийг хэрэгжүүлж ажиллахыг Ховд аймгийн Засаг даргын орлогч Халтайн Батболдод үүрэг болгожээ.
Түүний хувьд 2023 арваннэгдүгээр сард Ховд аймгийн Засаг даргын орлогчоор томилогдож байсан юм.
Түр хугацаанд бүрэн эрхийг хэрэгжүүлэгчээр томилогдож буй Х.Батболд нь багийн нийгмийн ажилтан, Ховд хотын захирагч, аймгийн ИТХ-ын дарга, Монгол Улсын сайдын зөвлөх гэх мэт төр, нийтийн албанд 20 гаруй жил ажилласан туршлагатай нэгэн аж. Боловсрол:
ГОВЬ-АЛТАЙН ЗАСАГ ДАРГЫН ҮҮРГИЙГ Г.ЧИНБАТ ТҮР ГҮЙЦЭТГЭНЭ
Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар хоёрдугаар тойргоос УИХ-д гишүүнээр сонгогдсон. Түүний оронд тус аймгийн Засаг даргын орлогч Гомбосүрэнгийн Чинбатыг түр томилох захирамж гарчээ.
Г.Чинбатын хувьд аймгийн ИТХ-ын төлөөлөгч, аймгийн АН-ын дарга, Ховд аймгийн Засаг даргаар сүүлийн жилүүдэд ажилласан бөгөөд энэ сарын 2-ноос аймгийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгчээр томилогдсон байна.
ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН СУНГАА ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Говийн бүсэд Өмнөговь аймгийн Засаг дарга асан Р.Сэддорж нэгээр гарч, гишүүний тангаргаа өргөөд буй. Одоогоор түүний орны үүрэг гүйцэтгэгчийг томилоогүй байна. Хулуийн дагуу түүний орлогч Ц.Дэнээдорж Засаг даргын үүргийг түр гүйцэтгэж байгаа.
Томилгоо хэзээ хийгдэж талаар шийдвэр гараагүй бөгөөд эцэслэсэн мэдээлэл байхгүй байна.
Сунгаа ямартай ч үргэлжилж байгаа бөгөөлд Өмнөговь аймгийн Засаг даргад Өмнөговь аймгийн Засаг даргын орлогч Ц.Дэнээдорж, Өмнөговь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Н.Энхбат, Өмнөговь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Ж.Занабазар нар өрсөлдөх мэдээлэл байна. Хуулиараа аймгийн Засаг даргыг Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар хэлэлцэн, олонхын санал авсан хүний нэрийг Ерөнхий сайдад хүргүүлж, улмаар батламжлуулдаг.
ДУНДГОВЬ АЙМАГ ӨНӨӨДӨР ДАРГАА СОНГОНО
Дундговь, Өмнөговь аймгууд Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаа өнөөдөр /2024.07.08/ товлон зарлаад байгаа бөгөөд аймгуудын Засаг даргад өрсөлдөх нэрс тодроод байгаа билээ. Тухайлбал, Дундговь аймгийн Засаг даргад аймгийн Засаг даргын орлогч М.Анхбаяр, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга С.Од-Эрдэнэ, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч, Эрдэнэдалай сумын Засаг дарга Б.Лхагвамандал нар өрсөлдөхөөр яригдаж байгаа юм.
Одоогоор хуралдаанаас ямар нэгэн шийдвэр гараагүй байна.
ДОРНОД АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫГ ОДООГООР ТОМИЛООГҮЙ
УИХ-ын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулууны оронд нэр дэвших эрх авч чадсан М.Бадамсүрэн 2015 оноос хойш аймгийнхаа Засаг даргын үүрэг гүйцэтгэсэн. Тэрбээр гишүүний тангаргаа өргөсөн бөгөөд түүний орны хүнийг одоогоор томилоогүй байна. Хуулийн дагуу тус Дорнодын Засаг даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр түүний орлогч Ш.Ёл ажиллаж байгаа юм.
Түүний хувьд маркетингийн менежер, төрийн захиргааны менежер мэргэжилтэй. Бизнесийн удирдлагын магистр зэрэгтэй.
Ажилласан байдал:
СОНГИНОХАЙРХАНЫ ЗАСГААР Б.ХУЯГБААТАРЫГ 100 ХУВИЙН САНАЛААР ДЭМЖЖЭЭ
Нийслэлийн Чингэлтэй, Сүхбаатар, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн Засаг дарга нарыг шинээр томилох шаардлага үүссэн. УИХ-ын 2024 оны сонгуульд Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл, Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Болормаа, Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай, Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан нар өрсөлдөж ялалт байгуулснаар УИХ-ын гишүүн болсон. Иймээс дээрх дөрвөн дүүрэгт Засаг дарга нарыг шинээр томилоод байгаа юм.
Сонгинохайрхан дүүрэг Б.Хуягбаатарыг Засаг даргаар томилсон. Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит XIX хуралдаанаар дүүргийн Засаг даргад нэр дэвшсэн Батчулууны Хуягбаатарыг тус хуралдааны төлөөлөгчдийн 100 хувийн саналаар дэмжжээ. Тэрбээр “Сонгинохайрхан дүүрэг гэх их айлыг удирдах маш хариуцлагатай албыг хүлээж авч байна. Дүүргээ нийслэлийн хөгжлийн шинэ бүс болгохын төлөө бүх хүчээ дайчлан ажиллана гэдгээ хариуцлагатайгаар мэдэгдье” гэдгийг онцолжээ.
Б.Хуягбаатар нь 2013 оноос тус дүүргийн Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих мэдээлэл сургалтын төвийн мэргэжилтнээс эхлэн мерит зарчмаар шатлан ахиж өнгөрсөн дөрвөн жилд Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч, Хурлын даргаар ажиллаж байсан туршлагатай аж.
ХАН-УУЛЫН ОРОН ТОО ЭЗНЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлангийн орны томилгооны асуудал өрнөж байна. Тодруулбал, тус дүүргийн орлогч Б.Цэрэнг Засаг дарга болох тухай яригдаж буй аж. Хотын дарга Х.Нямбаатарын захирамж гарахыг хүлээж байгаа гэх мэдээлэл байгаа ч одоогоор албажсан шийдвэр гараагүй байна.
Б.Цэрэнгийн хувьд,
БАЯНЗҮРХИЙН ЗАСГААР Г.ЖАРГАЛСАЙХАНЫГ ТОМИЛОВ
Г.Жаргалсайхан нь 2020 оноос өнөөдрийг хүртэл Баянзүрх дүүргийн Засаг даргын орлогчоор ажилласан туршлагатай нэгэн аж.
Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл УИХ-ын гишүүнээр сонгогдсон тул түүний оронд очих горилогчдын нэрс тодроод байна. Н.Батсүмбэрэлийн оронд Д.Ядамжав, Ц.Содхүү, Л.Ариунтуяа, Х.Алтаншагай зэрэг хүмүүс яригдаж байгаа аж.
Горлиж байгаа хүмүүсийн тухайд бүгд тус дүүргийн ИТХ-ын төлөөлөгчөөр ажилладаг, ажиллаж байсан туршлагатай.