Сонгогч та бүхэн Сүхбаатарын талбайд ирж саналын хуудастай танилцах боломжтой

  • 2024-05-19

Сонгуулийн ерөнхий хороо 2024.05.18-20-ны өдөр Сүхбаатарын талбайд зохион байгуулж буй “Номын баяр”-т оролцож, санал авах загвар байр, сургалтын саналын хуудасны загварыг танилцуулж байна. Сонгогчид сургалтын саналын хуудас бөглөж, санал тоолох төхөөрөмжид уншуулах зэргээр сонгууль зохион байгуулах үйл ажиллагаатай танилцах боломжтой.