Улаанбаатар хотын утаа, түгжрэлийн асуудлыг шийдэхийн тулд хотын дарга Х.Нямбаатар Улаанбаатар хотын автомашины дугаарыг шинээр олгохгүй байх шийдвэрээ 2024 оны 11 сарын 08 ний өдрөөс эхлэн хэрэгжүүлж байна. Гэтэл дугаар хязгаарласан шийдвэр нь түүнийг авлига авсан байж болзошгүй гэж хардагдахаар байна. Учир нь өнөөдрийн байдлаар дугаарын ченжүүд гэх нөхөд хэдэн арван зуугаар нь хотын дугаарыг авчихсан амандаа орсон үнээрээ зарж байна. Гаальтай авто машин буюу импортын авто машинд дугаар авахад хамгийн багадаа 1,8 саяын үнэтэй. Дөрөвхөн оронтой тоог гоё муухайгаар нь ангилан 60 саяын үнэтэй дугаар ч байх жишээтэй.
Авто машины дугаарыг ийнхүү хэд дахин нэмж, томхон бизнес болоход хэн дэмжив?
Хотын даргын шийдвэр шууд утгаараа дугаар олголтыг бизнес болгосон нь харагдаж байна. Энэ бол нийслэл хотын түүхэнд байгаагүй завхрал. Үнэхээр утаа, түгжрэлийн асуудлыг шийдэхэд нэмэр больё гэсэн бол эхлээд нийслэл хотод худалдаалагдах импортын авто машинуудын буруу хүрдтэйг хязгаарлах байсан. цаашлаад үйлдвэрлэсэн оноор нь, авто машины насжилтаар, хөдөлгүүрийн стандартаар гэх мэт хязгаарлалт тавьж шаардлага хангасан авто машинд дугаар хэвийн олгоно гэх шийдвэр байх байтал эсрэгээрээ хэрэгжиж байгаа уг шийдвэр түгжрэлд ч тэр утааны асуудалд ч нэмэр болсонгүй. Зөвхөн хотын автомашины дугаар л хэт үнэтэй зарагдах нөхцөл бий болоод 2 сарын хугацаа өнгөрөөд байна. Гэтэл буруу, зөв хүрдтэй авто машин орж ирдгээрээ ирж л байна.
Энэ шийдвэрт хэн хожиж, хэн хохиров?
Хожсон хүн бол мэдээж хэрэг... мөн дугаарыг хэдэн арваар нь хамж аваад амандаа орсон үнээрээ зарж буй нөхөд. Энэ асуудалд ШӨХТГ ч ганц үг ган хийсэнгүй. Хууль зүйн сайд О.Алтангэрэлээс өөр нэг ч сайд УИХ-ын гишүүд иргэдийг төлөөлнө гэсэн ч ам нээсэнгүй. Ингээд харахад ашиг сонирхол дугаарын ченжүүдтэй нэг мэт... дугаарын ченжүүд гэгдээд байгаа нөхөд бас их учигтай тэд хэний ажлыг хийж гар хөл болж байгааг таашгүй. Харин хэн хохирч үлдэж байна гэвэл өнөө л муу ядарсан иргэд. Зээл аваад арай гэж авто машин авч унана гэтэл дугаар нь тэнгэрт гарсан үнэтэй. Дахиад л зээл авч өр шир тавин байж дугаар авна. Уг нь бол Х.Нямбаатарын шийдвэр шаардлага хангасан авто машинд дугаар олгоно гэсэн боловч үнэн хэрэгтээ дугаар огт олгохгүй зөвхөн ченжүүдийн гар дээрээс худалдан авч байна. Өнөө л иргэд хохирсоор, түгжирсээр ...
Нийслэлчүүд бидэнд хүний эрхийн мэдрэмжтэй, логиктойгоор асуудалд ханддаг, эрүүл ухаантай, багахан ч гэсэн сэтгэлтэй хүнийг хотын даргаар тавих шаардлага тулгараад байна. Энэ янзаараа боржин бордюртай, тэнгэрийн үнэтэй дөрвөн оронтой дугаартай, түгжрэлдээ бачимдаж, уушгиндаа багтраатай 2028 оныг хүлээх нь...
2028 оны орон нутгийн сонгууль хүртэл нийслэлчүүд бид байдгаа барж, их ч зүйл үзэж туулах нээ. Энэ бүхний эцэст бид түгжирсээр л