Томсгосон тойргийн сонгууль хэрхэн явагдах талаарх зарим нюансыг бид өмнөх бичвэртээ тайлбарласан. Мөн АН, МАН-ын мандат хуваарилалт, жагсаалтын дэсийн эрх мэдлийг хэн хэн "атгах" талаарх агуулгыг цувралаар хүргээд буй.
Тэгвэл энэ удаа АН, МАН-аас томсгосон тойрогт нэр дэвшиж болох хүмүүсийн урьдчилсан прогнозыг хүргэж байна.
Нэг
8 мандат бүхий Архангай, Өвөрхангай, Баянхонгор аймгуудын I тойрогт хэрхэх вэ
Оны төгсгөлөөр ажлаа өгсөн хүмүүст хандаж, Л.Оюун-Эрдэнэ "Намаас жагсаалт ба мандат авах асуудал дээр би баталгаа өгөхгүй шүү" гэсэн үг шиджээ.
МАН-ын жагсаалтыг Г.Занданшатар, Д.Тогтохсүрэн нарын нэг ахалж, нөгөө нь бүсийн тойргоо ахлах чигтэй байна.
Тэдний хэн ахлахаас шалтгаалж, жагсаалтын дэслэлд нэг нь орох магадлал нэлээд эртнээс яригдсан. ЕТГ-ын дарга Я.Содбаатар Өвөрхангай, Архангай дамнасан "хөлтэй" ч Ерөнхийлөгч нэр дэвшихийг нь зөвшөөрөөгүй гэх яриа бий. Я.Содбаатар нэр дэвшихгүй бол МАН-аас УИХ дахь МАН-ын бүлгээс залуу нэр дэвшигч явуулах чигтэй байна.
Эл бүсчилсэн тойрогт эмэгтэй квотыг аль ч намаас шингээхээр байна. Мөнхүү С.Ганбаатар Баянхонгор дамнасан тойрогт нэр дэвшиж, П.Нүрзэдийг Ерөнхийлөгч асан Х.Баттулгын нөлөөгөөр жагсаалтад дэслэх хувилбар яригдаж байгаа юм.
МАН-аас Баянхонгорт өмнө нь нэр дэвшиж өвдөг шороодсон сайд Б.Батцэцэг, Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зөвлөх Д.Баярмагнай, Б.Даваадалай, сайд С.Чинзориг, Г.Тэмүүлэн, сайд Г.Сайханбаяр нар нэрлэгдэж байна. Харин АН-аас А.Адъяасүрэн гишүүн, О.Алтангэрэл, Д.Жаргалсайхан, АПУ-гийн П.Батчимэг, С.Дэмчиг, Л.Эрхэмбаяр гэсэн нэрс байна.
Прогноз: АН, МАН-аас 13 тойрогт өрсөлдөх 156 нэр дэвшигч хэн хэн байх вэ нийтлэлийг бүрэн эхээр нь ЭНД дарж уншина уу.