Татварын Ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Заяабал ажлаа хийхгүй, төсвийн мөнгөөр тансаглаж байхад Ерөнхий сайд У.Хүрэлсүх яагаад хариуцлага тооцохгүй байна вэ?
Энэ оны зургаадугаар сард “Татварын удирдлагын нэгдсэн систем” –ийн шинэчлэлийн төслийн ажил дуусах ёстой байсан боловч одоо болтол дуусаагүй амьдрал дээр ажил болж чадахгүй байсаар байна. Энэ төслийн ажил өнөөдөр Татварын байгууллага өөрийн гэсэн албан ёсны даргагүйгээс болоод зогсоод буй.
Улс төрийн шийдвэрээр ТЕГ-ын дарга болон дэд даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Заяабал хоёр том суудалд ганцаараа тухалсаны улмаас татвар төлөгчдөд үүсч буй хүндрэлүүд арилахгүй, цаашид ямар горимоор хэрхэн ажиллах нь ч тодорхойгүй байсаар байна.
Татварын 32 нэгж, 20 гаруй өгөгдөл нэг системд нэгтгэгдэж, орон нутгийн байцаагч нар татвар төлөгчтэйгээ цахимаар бүрэн холбогдож чадахгүй байна. Арга ч үгүй биз. Бүхэл бүтэн татварын байгууллага нь нэг хүнийг хоёр албан тушаалд түр орлон үүрэг гүйцэтгэгчээр томилчихоор яаж энэ том агентлагийн ажил явах билээ.
Гэтэл Татварын ерөнхий газар өнөөдрийг хүртэл хариуцсан даргагүй, ажил нь урагшлахгүй байсаар байна. Улс орны төсвийн 60 орчим хувийг бүрдүүлдэг нэг том агентлаг нь эзэнгүйтэж байгааг Ерөнхий сайд нь мэдсэн үү.
Сангийн сайд Ч.Хүрэлбаатар өөрийн хүн болох Б.Заяабалаа татвар төлөгчдийн мөнгөөр туйлуулж байна. Тухайлбал, Б.Заяабал нь албаны 3 авто машин, 2 оффисын өрөөг зөвхөн өөртөө зориулан ашиглаж байгаа аж. Зөвхөн нэг түр орлон үүрэг гүйцэтгэж буй хурган даргад үйлчлэхээр бүхэл бүтэн 3 авто машины бензин, жолоочийн зардал, хоёр оффисын өрөө өгч эрхлүүлдэг нь юуных вэ Ерөнхий сайд аа.
Татварын байгууллага иргэддээ хүрч ажиллахгүй, и-баримтын олголт, бүртгэл, баталгаажуулалт, сугалаа хонжвор нь өнөөг хүртэл хэл ам таталсаар байна. Мөн томоохон аж ахуйн нэгжүүдээсээ татвараа авахаасаа илүү амиа зогоож, хэдэн бор ажилчдаа тэжээхийн төлөө явж буй бизнес эрхлэгчдээ байнга дарамталж, төрийн нэр дор хяргадаг нь худлаа биш билээ.
Бүхэл бүтэн 1800 орчим татварын алба хаагчид дарга үгүй, шийдвэр гаргах эзэнгүй, түр орлон үүрэг гүйцэтгэгчийн амыг харан ажиллаж байна. Түр үүрэг гүйцэтгэж буй Б.Заяабал нь дорвитой ажил хийхгүй, хүнийрхүү хандлагаар хандаж буй нь даанч байгаа нь түүний тансаглалаас харагдана.
Б.Заяабалын хувьд Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын сонгуулийн зохион байгуулагчаар, Төрийн өмчийн хороонд тус тус ажиллаж байжээ.
Эх сурвалж: Zuv.mn