Архангай аймгаас нэр дэвшихээр 100 сая төгрөгөө төлсөн гэх П.Мөнхтулга

  • 2024-12-17

2020 оны УИХ-ын ээлжит сонгуульд АН-аас нэр дэвшихээр нийт 181 хүн 100 сая төгрөгөө өгчээ.АН-ын гишүүдээс ирүүлсэн хүсэлтэд үндэслэн Х.Ганхуяг АН-аас сонгуульд нэр дэвшихээр 100 сая төгрөгөө төлсөн иргэдийн нэрсийн жагсаалтыг танилцуулсан. Уг жагсаалтад "Хөх чоно" группийн үүсгэн байгуулагч, Эрчим хучний дэд сайд асан Ө.Пурэвбаатарын ууган xүү "Хөх чоно" группийн Гуйцэтгэх захирал П.Мөнхтулга байгаа нь олны анхаарлыг татаад байгаа юм. "Хөх чоно" группын өв залгамжлагч П.Мөнхтулгын хувьд 30 настай. Архангай аймгийн Ерөнхий боловсролын сургуулиас АНУ-ын Доктор Филипсийн ахлах сургууль хүртэл түвшинд суралцсан арвин намтартай нэгэн.