Засгийн газрын Хэрэг эрхлэх газар /ЗГХЭГ/-ын дарга Н.Учрал газрынхаа дэд даргын үүрэг гүйцэтгэгчээр Б.Саруулыг томилжээ. Засгийн газрын /2024.08.30/-ийн хуралдаанаар Б.Солонгоог ЗГХЭГ-ын Тэргүүн дэд даргаар томилсон билээ.
Бямбадоржийн Саруул нь “Х.Баттулгын хүн” гэж тодорхойлогддог. Тодруулбал, Х.Баттулгыг Ерөнхийлөгч байхад Тамгын газрынх нь дэд даргаар ажиллаж байсан. Гал тогоог нь барилцаж байв. Үүнээс бүр эрт гэвэл “Талх Чихэр” ХК, “Мах Импекс” ХК-иудын менежмент хариуцсан газрын Маркетингийн албаны даргаар ажиллаж байсан намтартай. Улмаар 2024 оны ИТХ-ын сонгуульд Т.Батцогттой хөтлөлцөөд Баянзүрх дүүргээс нэр дэвшсэн ч, өвдөг шороодсон. Өдгөө ийнхүү албан тушаал хүртэж байна.
Ажилласан намтарынх нь тухайд,
Ерөнхийлөгч асан Х.Баттулгын хүмүүс төр болон уүстөрийн албан тушаалуудад томилогдсоор байгаагийн нэг жишээ болж байна.